2019/08/15

Та аль одноос ирсэн бэ?

Image result for starseed

Та оддын хүүхэд мөн үү? нийтлэлд урьд насандаа өөр нарны аймагт амьдарч байсан хүмүүсийн зан чанарыг бичсэн. Харин энэ удаад та өөрийгөө аль од / нарны аймгаас ирсэн болохыг мэдэж аваарай. 

Вега - Үдшийн гялаан 

Вега бол Дэлхийтэй төстэй атмосфертэй, Улаан, Шаргал, Ягаан, Нил ягаан гэх мэт өнгө түлхүү байдаг, 2 нар, 2 сартай гариг юм. Вегачууд маш өндөр биетэй, өндөр оюун ухаантай. Тэд эрүүл мэнд, технологи, эдийн засгийн чиглэлээр сайн хөгжсөн. Нийгмийн бүтэц нь дэг журамтай. Бүх зүйл маш баланстай тэнцвэртэй оршдог. Хүүхдийг жирэмсэлж бус энергийн түвшин бүтээдэг. 5 хэмжээст оршихуйтай. 
Вегагаас ирсэн хүмүүс биеэ даасан, өөр өөрийгөө болгочихдог, үүгээрээ бахархдаг, зорилгодоо тууштай хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс хүчирхэг бөгөөд тайван харагддаг. Вегагийн хүмүүс сонирхлынхоо дагуу төрөл бүрийн мэдээлэл цуглуулдаг. Тэд янз бүрийн авьяас, чадвартай төдийгүй бүтээлч хандлагатай. Өөрсдийн бүтээлч зан чанарыг оюунлаг байдлаар илэрхийлэх нь олонтаа. Тэд жүжигчин, загвар зохион бүтээгч, шинэ нээлт хийгч, архитектур эсвэл шинэ технологийн салбарт ажиллах нь түгээмэл. Тэд технологитой ажиллахдаа ойлголтоос илүү мэдрэмжийг чухалчилдаг. Аливаа зүйлийг эхлүүлэхдээ сайн ч дуусгах тал дээр муу. Иймээс тууштай, тэвчээр хатуужилтай байж сурахын зэрэгцээ өөрийг нь дэмждэг, аливаа ажлыг дуусгадаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь зүйтэй.

Тэд мөн аялах дуртай, аливаа зүйлийн учрыг олохыг хичээдэг. Ойлгохгүй, эсвэл болохгүй байгаа зүйлийг маш сайн шинжилж, асуулт тавьж, эргэлзэж байдаг. Вегачууд бодож ойлгохоос илүүтэй мэдрэмжээр буюу дотоодоосоо мэдэх чадвартай. Хувийн хариуцлага сайн, бусдад анхаарал халамж тавьдаг. Хүүхэд, настан, өвчтэй хүмүүсийг харж тэтгэдэг. Зарим тохиолдолд бусдын өмнөөс үүрэг хүлээж, ашиглуулах гээд байдаг тул ажил үүргийн хуваарийг салгаж ойлгох шаардлагатай байдаг. Мөн тэд бусдаас талархал хүлээхийг хүсдэг. Бусад хүмүүс асуудлаа хуваалцаж, тусламж хүсэх нь их. Харин Вегачууд бусдад итгэхээс нааш хувийн асуудлаа дэлгэдэггүй. 

Вегачууд бусдыг эмчлэх ур чадвартай байдаг. Кристал, чулуунуудад татагдах нь бий. Энэ ч утгаараа эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллах нь бий. Ганцаараа, эрх чөлөөтэй байх нь маш чухал. Вегачууд төрөл бүрийн сонирхолтой, эргэн тойрны хүмүүст их тусалдаг тул өөрийнхөө болон ойр дотны хүмүүсийн хэрэгцээг мартаж, хувийн харилцаа холбоогоо орхигдуулдаг талтай. 

Сириус - Хөхдэй мэргэн - Догончуудын домог

Image result for sirius

Сириусаас гаралтай хүмүүс маш тууштай, зорилготой хүмүүс байдаг. Үзэл бодлыг нь өөрчлөхөд хэцүү. Гэвч шинэ арга зам илүү дээр болохыг мэдсэн даруйдаа хурдан өөрчлөгддөг. Маш хүчирхэг итгэл үнэмшлийн системтэй.

Сириусаас ирсэн хүмүүс үнэнч, итгэлтэй найзууд болж чаддаг бөгөөд эргүүлээд адилхан байхыг шаарддаг. Шаардлагад нь нийцээгүй тохиолдолд ихэд сэтгэлээр унана. Сириусчууд өөрсдийнхөө дотоод мөн чанарыг бусдад нээдэггүй. Дээрх шалтгаануудын улмаас тэдний хувийн харилцаа холбоонд асуудал гарах нь бий. Иймээс өөрийн үзэл бодол, хүсэл, шаардлагыг чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй. 

Сириусчууд ирээдүйг чухалчилдаг бөгөөд өнгөрснийг дурсах дургүй. Иймээс өнгөрсөн зовинол шаналлаа нууж дардаг. Уур, асуудлаа барьж тэвчдэг. Тэд асуудал, шаналлаа гаргаж, өөрийгөө болон бусдыг уучилж сурах шаардлагатай байдаг.

Сириус маш өвөрмөц хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд үүнийгээ итгэлтэй хүмүүстэй хамт байхдаа илэрхийлдэг. Бусад хүмүүс тэднийг чимээгүй мөрөөдөгч гэх нь бий. Сириусчуудын дотоод амьдрал маш хурц тод, идэвхтэй байдаг. Иймээс 3 хэмжээст ертөнцийн амьдралаас уйдаж, мартамхай байх нь бий. 

Сириусаас ирсэн хүмүүс хүүхэд байхдаа юм сурахдаа тааруухан, анхаарал муутай байх нь элбэг. Энэ нь өөрийн дотоод ертөнцдөө хэт төвлөрч, Дэлхийн амьдралд ач холбогдол өгдөггүйтэй холбоотой байж болно. Тэд визуал аргаар буюу аливаа зүйлсийг хараагаар сурахдаа сайн. Мөн чөлөөтэй байж, өөрийгөө илэрхийлж, янз бүрийн юм турших замаар суралцахыг чухалчилдэг. Тэд аливаа зүйлсийг бусдаас өөрөөр харж, хүлээж авдгаараа онцлогтой. Эдгээр ухаалаг хүүхдүүд уламжлалт бус арга замаар суралцвал илүү амжилттай. 

Тэд газар Дэлхийтэй гүн гүнзгий холбогдож, байгалийн энергийг сайн мэдэрдэг. Маш олон Сириусчууд өмнөх амьдралууддаа Америкийн Индианчууд эсвэл Монголд амьдарч байсан. 

Пвила

Пвилагаас ирсэн хүмүүс хурц зан араншинтэй, чадварлаг, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг. Тэд алиа хошин зантай, анхаарлын төвд байх дуртай. Заримдаа бусдыг шоглочих гээд байдаг талтай. Иймээс бусдыг ойлгож, зөөлөн харилцах тал дээр анхаарах хэрэгтэй.

Пвилагаас ирсэн хүмүүстэй харьцахад хүндрэлтэй, хөндий санагдах нь бий. Бусад хүмүүс тэдэнтэй харилцах учраа олохгүй байх талтай. Иймээс Пвилачууд хатуу хурц зан чанараа зөөлрүүлж, бусадтай аятайхан харилцахыг чухалчлаарай. Нөгөө талаас бусад хүмүүс тэдний хатуу зан чанарын цаана нуугдаж байдаг зөөлөн зүрх сэтгэлийг олж харж чаддаггүй. Үнэндээ бол Пвилачууд маш халамжтай, жинхэнэ найз нөхдийнхөө төлөө маш их зүйл хийдэг. Зарим тохиолдолд бусдын хариуцлагыг үүрэх гээд байдаг. Пвилад ойр дотно байдаг хүмүүс тэдний үнэнч, халамжтай занг сайн мэдэрдэг. Пвилачууд өөрийн хүрээллээс гадуурх хүмүүсийн алдаа дутагдлыг шулуухан олж харж, хэлж, шоглодог талтай. 

Пвилачууд бусад хүмүүсийг бодож сурах хэрэгтэй. Тэдний хувьд суралцах ёстой гол зүйлсийн нэг бол эго удирдах сурах явдал юм. 

Тэд мэдлэг, мэдээлэл цуглуулж, судалж, бүх зүйлсийг ойлгохыг хүсдэг. Мэдсэн зүйлсээ хуваалцах дуртай. Гэвч бусад хүмүүс өөр шиг нь аливаа зүйлийг нарийн судалж, сонирхдоггүй нь тэдний дургүйг хүргэж байдаг. Энэ бол эгоноос үүдэлтэй асуудал бөгөөд бусдыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй.

Тэдний харааны ой санамж нь хөгжсөн байдаг. Аливаа зүйлийг зурган хэлбэрээр нарийвчлан санаж байдаг. Тэдэнд төрөл бүрийн чиглэлээр ажиллах боломжтой байдаг ба олон зүйл оролддог. Пвилачууд зохиолч, илтгэгч болох буюу техник, шинжлэх ухааны чиглэлээр ажиллахад тохиромжтой. Тэд сонгосон чиглэл дээр маш сайн төвлөрч чаддаг хэдий ч чиглэлээ үе үе өөрчлөх нь бий. Бусад хүмүүсийн хувьд энэ нь шийдвэр гаргахдаа муу, төвлөрөл сул мэт харагддаг. Харин Пвилачууд олон зүйлд зэрэг анхаарал хандуулж чаддаг. 

Пвилачууд ойр дотны харилцаа холбоондоо хүндлэл, эрх чөлөөг чухалчилдаг. Ганцаараа байж дотоодын амар амгалангаа нөхөхийг хичээдэг. Өөрт нь орон зай гаргаж өгдөг хүмүүстэй ойр байхыг чухалчилдаг. Энэ ч утгаараа зөөлөн энергитэй, оюун ухааны хувьд өөртэй нь ойролцоо хүмүүст татагдана. 

Плейдиан

Image result for pleiadian

Плейдиагаас ирсэн хүмүүс мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэд бүх зүйлсийг амар амгалан, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Тэднээс "хэрхэн амьдрахыг хүсч байна" гэж асуувал "аз жаргалтай байвал болоо" гэж хариулах нь түгээмэл. Зөөлөн таатай энергитэй байдаг тул бусад хүмүүс тэдэнтэй хамт байх дуртай. 

Тэд сэтгэлийн хөдөлгөөнтэй, тааламжтай хүмүүс хэдий ч бусдыг илүүд үзээд байдаг талтай. Энэ ч утгаараа өөрийн асуудал, хэрэгцээгээ дарах нь түгээмэл. Тэд мэдрэмтгий тул шүүмжлэлийг хүндээр хүлээж авдаг. Тэд уур бухимдлаа ил гаргадаггүйн тул бусдад гомдох, өс санах нь бий. Нөгөө талаас шууд бус байдлаар эсэргүүцлээ илэрхийлдэг. Заримдаа тэд аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд сөрөг энергийг ухамсаргүйгээр өөртөө шингээн авч өвдөж зовдог. Иймээс асуудал, сөрөг энергиэ ямар нэг байдлаар гадагш гаргаж, илэрхийлж сурах хэрэгтэй. 

Плейдианчууд бусдыг үүрэг, хариуцлагаа хүлээх боломж олгож, өмнүүр нь ордогоо болих хэрэгтэй. Мөн хүн өөр өөрийн амьдралдаа эзэн болж явдгийг ойлгож, бүх зүйлийг өөртэйгээ холбож бодохоос татгалзах нь зөв.

Мөн тэд 3 хэмжээст ертөнцөд харилцааны ур чадвар сурж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх хэрэгтэй. Заримдаа тэд хэт хөндий харагдах нь бий. Энэ нь өөрийгөө хэт шүүмжилдэг, дорд үнэлдэгтэй нь холбоотой. Өөрийнхөө үзэл бодлыг чухал биш гэж үзэх хандлагатай байдаг. Энэ мэтчилэнгийн асуудлаас болоод төрөл бүрийн зүйлд донтох замаар бодит байдлаас зугатдаг талтай. Жишээ нь архи, тамхи, асуудалтай харилцаа холбоо, ТВ, кино, ном гэх мэт. 

Плейдианчууд уйлах замаар асуудлаа гаргадаг. Энэ нь хоолойны чакрагаар дамжуулан асуудлаа гаргадаг гэсэн үг юм. Нөгөө талаас өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаггүйн улмаас хоолой өвдөх, шахагдах, загатнах гэх мээтээр асуудал үүсдэг. Энэ мэт шинж тэмдгээр дамжуулан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд суралцах шаардлагатай. 

Плейдианчууд итгэл үнэмшилдээ маш үнэнч. Бага наснаасаа аваад зорилготой байхыг чухалчилж, Бурхан буюу эх үүсвэртэй холбоотой байгаагаа мэдэж байдаг. Үүнтэй холбогдуулан сүнслэг мэдлэгийг сонирхон судалдаг. Тэд эх үүсвэртэй холбогдож сурсан цагтаа өөрийгөө төгс төгөлдөр гэдгийг мэдэрч, сөрөг мэдрэмж, өөртөө итгэлгүй байдал зэргээсээ салах боломжтой. 

Орион

Орионоос ирсэн хүмүүс бас л хурц зан араншин, хүчирхэг итгэл үнэмшлийн системтэй байдаг. Тэд маш их асуулт асуудгаараа бусдаа ялгардаг. Аливаа зүйлсийн дотоод мөн чанарыг ухаарах асар их хүсэл эрмэлзлэлтэй. Бусад хүмүүс, болсон үйл явдлыг маш сайн бодож шинждэг. Эргэн тойронд байгаа хүмүүст энэ нь их хэцүү санагдах нь бий. Ориончууд мэдрэмжээс илүү логик буюу бодол санааг чухалчилдаг тул анализ хийх, бодох дуртай. 

Ориончууд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж, хүндлүүлэх дуртай. Үүний тулд бусдыг ятгаж, маргах нь түгээмэл. Иймээс бусдын хэрэгцээ шаардлагыг ойлгож сурах хэрэгтэй. 

Тэд мэдлэгийн төлөө улайран зүтгэдэг бөгөөд үүнийг нь ойлгохгүй бол бухимдалд ордог. Маш олон төрлийн зүйл сонирхдог, мэдлэгтэй. Сонирхдогггүй зүйлийнхээ талаар бол юу ч мэдэхгүй байх нь бий. Бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг тул шинэ зүйлийг нотолгоо баримттайгаар удаан хугацаанд хүлээж авдаг. 

Тэд өөртөө болон бусдад шүүмжлэлтэй хандаж, төгс төгөлдөр байхыг хүсдэг. Аливаа зүйлийг маш нарийн бодож тунгааж, анхаардаг. Иймээс жижиг алдааг хүртэл олж хараад, хэлэх нь түгээмэл. Бусад хүмүүс үүнийг шүүмжлэл мэт хүлээж авах нь түгээмэл. Ориончууд аливаа зүйлсийг баланстай, тэнцвэртэй байлгахыг чухалчилдаг бөгөөд замбараагүй орчин, нөхцөл байдал, сэтгэл зүйтэй тулгарвал ихэд таагүй болдог. Иймээс хүрээлэн буй зүйлсээ эмх цэгцтэй, тэнцвэртэй, үзэмжтэй байлгахыг чухалчилдаг. 

Ориончууд аливаа зүйлийг мэдрэмжээр бус оюун ухаанаар тунгаадаг. Аливаа асуудлын учир шалтгаан, мөн чанарыг ухаарахыг оролддог. Сэтгэл санаатай холбоотой асуудал гарвал тэд асуулт асууж, ойлгохыг хичээдэг. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс үүнийг ойлгохгүй байх талтай. Тэд мөн ганцаараа байж, энергиэ нөхөх хэрэгцээтэй байдаг. Цөөн тооны хүмүүсийн дунд чөлөөтэй, үр бүтээлтэй ажилладаг. Жишээ нь олон хүүхэдтэй ангид байдаг Ориончууд маш их зүйл асуух, бухимдах, заах арга барилыг голох зэрэг хандлагатай. Гэвч тэд маш олон зүйлд зэрэг анхаарал хандуулж, мэдээллийг олгох өнцгийг маш сайн олж хардаг тул хичээлийг сонирхолтой заадаг, сайн багш болдог. Ориончууд бусдыг инээлгэх, тоглох, хөгжилдөх дуртай ч тэр дороо бусдыг шүүжлээд эхлэх нь бий. 

Тэд сүнслэг биетүүдтэй холбоотой, далд ур чадвартай. Сүнслэг зам мөрийг хөөх явцдаа итгэл, үнэмшлийн системээ өөрчлөх нь тэдний хувьд асуудал болдог. Учир нь сүнслэг зам мөрөөр явахад маш олон зүйлийг баталгаа шаардахгүйгээр хүлээн авч, итгэж үнэмших шаардлага гардаг. Харин Ориончууд бүх зүйлийг асууж, баталгаа нотолгоо шаардаж байж итгэж эхэлдэг. Тэд техник, логик сэтгэлгээг сүнслэг ойлголттой холбож сурах хэрэгтэй. Нөгөө талаас энэ зан чанарынхаа тусламжтайгаар тэд мэдээллийг сайтар цуглуулж, анализ хийж бусдад дамжуулж чаддаг. 

Малдек - Ангарагийн цаана байсан гариг бөгөөд одоо үлдэгдэл нь бүслүүр хэлбэрээр оршиж байна. 

Малдекчууд хурц хэдий ч тайвандуу зан төлөвтэй. Тэд итгэл үнэмшилдээ маш хүчтэй төвлөрдөг. Бусдын ятгалгыг хүлээж авдаггүй. Тэд бусдыг удирдах онцгой чадвартай хэдий ч зарим тохиолдолд илэрхийлэхгүй байх нь бий. 

Малдекаас ирсэн хүмүүс маш ухаантай, техник сэтгэлгээтэй, олон зүйлсэд төвлөрч чаддаг. Маш олон зүйлийг мэддэг, хэд хэдэн ажил зэрэг хийх буюу, мэргэжлийн бус чиглэлээр ажиллах хандлагатай. Тэд аливаа зүйлийн мөн чанарыг танихыг хүсдэг. Иймээс амар, хялбар хариултыг хүлээж авдаггүй. Бүх зүйлд анализ хийхийг чухалчилдаг. Ихэнх ярианы сэдвийн дагуу тодорхой зүйл мэдэж байдаг. 

Тэд танихгүй хүмүүсийн хувьд хөндөө, хүйтэн санагддаг. Хүнд итгэх тал дээр маш болгоомжтой. Итгэсэн хүндээ үнэнч, тустай. Өөртэй нь адилхан харьцахгүй бол гомддог. Тэд дотроо маш гүн гүнзгий итгэл үнэмшил, мэдлэг, үзэл бодолтой хэдий ч гаднаа дуугүй, дотогшоо чиглэсэн хүн мэт харагддаг. Ойр дотны хүмүүстэйгээ бүх зүйлсээ чөлөөтэй хуваалддаг. 

Тэд нууцлаг, тайлж чадаагүй зүйлсэд маш сонирхолтой. Ид шид болон энергийг хувиргах зэргийг их сонирхдог. Одон орон, гариг ертөнцийн талаар бага наснаасаа сонирхдог. Эртний ид шидтэй үлгэр домогт маш дуртай. Баатарлаг, үнэнч, итгэлтэй, бусдын төлөө тэмцэх зэрэг зан чанарыг чухалчилдаг. Энэ ч утгаараа эрт дээр үеийн баатарлаг домгуудад дуртай бөгөөд орчин үеийн өдөр тутмын амьдралын хэв маягт таагүй хандах нь бий. 

Харилцаа холбооны хувьд Малдекууд маш халамжтай, нээлттэй хүмүүс. Бие биенээ ойлгосон цагт бусдад зорилго, хүсэл мөрөөдлөө  биелүүлэхэд нь туслахыг хичээдэг. Тэд нөхөрлөл, харилцаа, карьер, итгэл үнэмшил зэрэг зүйлсдээ маш үнэнч. 

Арктурус - Адуун чулуу 

Image result for arcturian

Арктур бол манай галактикын хамгийн өндөр хөгжилтэй гаригуудын нэг бөгөөд, эртний түүхтэй. 6-10 хүртэлх хэмжээстэд оршдог. Тэд ариун геометрийн зарчмыг ашиглан цаг хугацаа, орон зайгаар аялах, нөхцөл байдлыг өөрчлөх зэрэг дээр мэргэшсэн. Олон хэмжээстэд зорчих замаар ертөнцийн харилцаа холбооны асуудлыг эрхэлдэг. Ургацын тэмдэг гэх мэт Дэлхий дээр байдаг өвөрмөц тэмдгийг бүтээх санаачлага тэднээс гардаг. Гайхамшигтай хөлөг бүтээсэн байдаг. Арктурчууд еометрийн чиглэлээр мэргэшсэн, гэрэл, өнгө, дуу аялгууг ашиглан цаг хугацаа, орон зай, атмосфер, нөхцөл байдлыг өөрчилж чаддаг. Энергийн алхимич, архитектур, бүтээн байгуулалт, эмчилгээгээр мэргэшсэн.

Арктураас ирсэн хүмүүс ухаалаг, телепатар мэдээлэл авдаг, алхимич, шинжлэх ухаанч, болгоомжтой, гүн гүнзгий цэгцтэй сэтгэлгээтэй, нууц код, мэдээллийг тайлах чадвартай, математикт сайн, эмчилгээ хийдэг, өөр хэмжээст рүү аялж чаддаг. Гаднаа хүчирхэг, чадварлаг харагддаг. Бага наснаасаа авахуулаад амьдралд нь чухал зорилго байгааг мэдэрч байдаг учраас сүнслэг зам мөрийг хөөх нь түгээмэл. Энэ зорилгоо олоогүй тохиолдолд учир шалтгаангүй байдлаар аз жаргалгүй, сэтгэл таагүй байдаг. 

Тэд маш бүтээлч учраас олон Арктурууд зохиолч, уран бүтээлч, загвар зохион бүтээгч юм уу ямар нэг зүйл хийж бүтээдэг хүмүүс байдаг.  Асуудлын мөн чанарыг олж харж, нөхцөл байдлыг өөрчлөх нарийн арга замыг олж хардаг. Тэд юунд сайн болохоо мэддэг бөгөөд үүнийхээ төлөө талархал хүртэх дуртай. Ур чадвараа бүтээлч байдлаар ашигладаг. 

Тэд заримдаа хөндий мэт санагдах нь бий. Энгийн найз нөхөд олонтой ч яг дотны найз нөхөд нь цөөн. Та Арктураас ирсэн хүний дотно найз болбол өөрийгөө олон шалгуур туулсан гэж үзэх хэрэгтэй. Тэд хүмүүсийг өөртөө татаж байдаг. Шал танихгүй хүмүүс хүртэл тэдний энерги, соронз мэт татах чанарт татагддаг. Арктурууд маш сайн зөвөлгөө өгдөг бөгөөд аура буюу энергийн бүрхүүл нь бүрэн дүүрэн болох нь бусдад мэдрэгддэг. Бусад хүмүүс тэднийг ямар нэг асуудалгүй мэт харж байдаг. Арктурууд зөвөлгөө сайн өгдөг тул өргөн хүрээний танил, хүрээлэлтэй. Тэд сайн зөвөлгөө өгдөг хэдий ч, авсан зөвөлгөө хэрэгжүүлдэггүй, үргэлж гомдоллодог хүмүүсийг тэвчиж чаддаггүй. 

Арктурууд физик болон оюун санааны өндөр энергитэй. Нэг газраас нөгөө руу шилжиж, ярианы сэдэв түргэн  өөрчилдөг. Тэд дуугүй, юу ч хийхгүй байх дургүй бөгөөд байнга ямар нэг зүйл амжуулж, хийж байхыг хичээнэ. Арктурууд өөдрөг, шинийг эрэлхийлэгчид. Энергиэ төвлөрүүлж, сайтар ашиглаж чадвал, юуг ч хийж бүтээж чадна. Анхаарал төвлөрүүлж чадахгүй бол олон зүйл эхлүүлээд, дуусгалгүй хаях нь түгээмэл. 

Харилцаа холбооны хувьд Арктурууд эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Ганцаараа байх, найзуудтайгаа уулзах, аливаа зүйлийг тайлбарлалгүйгээр хүссэн үедээ хийж байхыг чухалчилдаг. Өөрийнхөөрөө байх дуртай хэдий ч сэтгэлээ гүн гүнзгий түвшинд нээдэггүй. Иймээс сэтгэл гүнзгий хөндсөн асуудлуудаас зугатах талтай. Тэд уур, инээдээ чөлөөтэй илэрхийлдэг. Сэтгэлээ нээх болоод ирэнгүүт асуудал үүсгэх, сонирхолтой зүйл ярих, бусдыг инээлгэх, өөр зүйл хийх зэргээр зугатах талтай. 

Аполлониан 

Аполлагаас ирсэн хүмүүс юм сурах, олон төрлийн авьяасаа хөгжүүлэх дуртай байдаг тул төрөл бүрийн сургалтанд хамрагдаж байдаг. Мэдлэг хуримтлуулахын тулд олон зүйлсэд асуулт тавьж, хайж эрэлхийлдэг. Үүний улмаас мэргэжлээ хэд хэдэн удаа солих нь бий. Бусдын шахалт, зөвөлгөөг хүлээж авмааргүй болсон үедээ шийдвэр гаргаж чадахгүй байгаа мэт дүр үзүүлдэг. Хэн нэгэн хүчтэй шахалт үзүүлбэл хариуд нь хүчтэй сөрөг үйлдэл гаргах талтай. 

Тэд өөр өөрсдийгөө болгож, бусдаас туслалцаа, дэмжлэг авахгүй байхыг хүсдэг. Тэд маш хянамгай зантай, амжилтанд хүрэхийн тулд ажиллаж, сурж байдаг. Заримдаа ажилдаа хэт төвлөрч амарч, зугаалахыг мартах хандлагатай. 

Аполлагаас ирсэн олон хүн эрүүл мэндийн салбарт ажилладаг. Газар дэлхийтэй гүн гүнзгий холбогдож, хэрэгцээ шаардлагыг нь мэдэрдэг. Аура, энергийн талбар, сүнслэг биетүүдийг сонирхож, холбогддог. Мөн хүүхдэд сайн. Энэ ч утгаараа сайн аав, ээж, багш, зөвлөгч, найз болж чаддаг. 

Тэд бусдыг эмчлэх, зовлон шаналал, сэтгэл санааны асуудлаас нь ангижруулах хүсэлтэй байдаг. Байгаль дэлхий, гоо үзэсгэлэнд татагддаг. Зөн мэдрэмж сайн. Тэд бусдаас өөр гэдгээ мэдрэх замаар таашаал авдаг. 

Андромеда 

Андромедагаас ирсэн хүмүүс эрх чөлөөг чухалчилдаг. Тэд ажил мэргэжил, амьдрах газар, харилцаа холбоогоо өөрчлөх замаар эрх чөлөөг хайх нь бий. Жинхэнэ эрх чөлөө бол өөр өөрийгөө хайрлаж, сүнслэг мөн чанараа таньж нээх замаар бий болдгийг ухаарах нь чухал. Үүнийг ойлгож чадсан Андромедагийн хүн хүссэнээрээ амьдрах чадвартай болдог. 

Андромедагаас ирсэн хүмүүс өөртөө итгэлтэй байж өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Ингэж сурснаар Бурхан буюу эх үүсвэртэй холбогдох холбоосоо мэдэрч, өнгөрсөн амьдралаа санаж, урьд насандаа хөгжүүлж байсан авьяас чадвараа нээж илрүүлэх нь бий. Сүнслэг хөгжил сайтай улмаас багшлах, уламжлалт эмчилгээ зэргийг сайн хийдэг.

Тэд аялах, төрөл бүрийн амьдрал, нөхцөл байдлыг амталж мэдрэх, хөгжилдөх дуртай. Мөн урьд насандаа амьдарч байсан газар, гэртээ очих, хийж байсан зүйлсээ хийхийг хүсдэг. Иймээс зарим нэг газар нутаг, түүхэн цаг хугацааг маш их сонирхох нь бий. Тэд хурд хэтрүүлэх, онгоц жолоодох гэх мэт зүйлсээр дамжуулан урьд насандаа амьдарч байсан мэдрэмж, гэр орноо санахыг хичээдэг. Тэд өөрийгөө хэт шүүмжилдэг учир зарим тохиолдолд маш эрсдэлтэй нөхцөл байдалд орох нь бий. Үүнээс сэргийлэхийн тулд энгийн жижиг зүйлсийг илүү анхаарч, суралцах хэрэгтэй. Мөн бусад хүмүүс өөрт нь дуртай байдгийг тэд их гайхаж хүлээж авдаг. Учир нь тэд гаднаа бол өөртөө итгэлтэй, чадвартай, нээлттэй, харилцаа сайтай байдаг. Харин өөрийн айдас, эргэлзээ зэргээ маш сайн нууж, өөрийгөө их шүүмжилж байдаг. Тэд багш, эмч болон их аялдаг ажил хийвэл тохиромжтой. Тэд эрсдэлтэй нөхцөл байдалд дуртай байдаг тул зохиол бичих, жүжиглэх гэх мэт арга замаар үүнийгээ илэрхийлж сурах нь зүйтэй.

Тэд багаасаа л бусдыг эмчлэх, хүнтэй харилцах өндөр чадвартай байдаг ч гэр бүлийн хүмүүс нь үгүйсгэх хандлагатай. Тэд мэдрэмжтэй, бусдад анхаарал тавьдаг, өөрийгөө бусдын оронд тавьж үздэг. Иймээс хүн төрөлхтний түвшний сэтгэл санаа, бие махбодын зовлон шаналлыг бууруулахыг хүсдэг. 

Эх үүсвэр: Жо Амидоны “Where Are You Really From?” ном, in5d.com 
http://in5d.com/all-about-starseeds/