2019/08/15

Цаг хугацаа ба орон зай бол хуурмаг буюу Deja Vu-г ойлгох

Image result for deja vu
Одоогын хором бол бид бүгдэд бэлэн байдаг ганцхан хором бөгөөд бусад бүх хоромууд руу нэвтрэх үүд хаалга юм. Таны байсан, байгаа, байх бүгд нэг хоромд байгааг та хүлээн зөвшөөрөх үү? 

Шинжлэх ухаанаар ярьвал орон зай цаг хугацааны хамаарал ажиглагчын зүгээс хөдөлгөөнийг хэмжиж байгаагаас ганцхан хамаардаг. Энэ энгийн баримтаас харвал бидний сүнс мөнхийн гэж итгэдэг хүмүүсийн тухайд бидний ирээдүй бидний ой санамжаар дамжин яг одоо биднийг харж байгаа гэсэн үг юм. Хайхалтай. Энэ талаар хоромхон бодож үзье. Энэ юу гэсэн үг вэ гэхлээр та аль хэдийн нас барсан болон дөнгөж саяхан мэндэлсэн хоёрын хоорон дох хором бүр өөр хэмжээсийн реалити буюу орчинд одоо тохиолдож байгаа гэсэн үг.

Энэ хэрхэн боломжтой байх вэ?

Магадгүй энэ нь танд үнэнээс хол зөрүү мэт санагдаж байж болох юм. Гэвч эхлээд бид бүх зүйл эрчим, эрчим нэг бол бүтээгдэх эсвэл устгагдах боломжтой, нэг хэлбэрээс нөгөөд шилжиж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. “Бид үхэхэд биллярдын дурын бөмбөгөн матриксд биш, харин зугатаашгүй амьдралын матрикст ордог. (матрикс гэж юу вэ? “Харамсалтай нь Матрикс гэдгийг та өөрөө харахаас нааш хэн ч тайлбарлаж чадахгүй” гэж Морфиос Неод хэлдэг. Товчоор бол үхэж, төрж,үйлдэж болохыг биетээр туршихаар зориуд бүтээсэн хуурмаг реалити). Амьдрал бол шулуун биш хэмжээст-энэ нь олон ертөнцүүдэд буцаж ирэн цэцэглэж байдаг мөнхийн цэцэг мэт” гэж Роберт Ланза хэлжээ. Ланзагыхаар бол амьдрал нь өөрөө шулуун биш тул үхлээс чөлөөт, бас цаг хугацаанаас ангид гэсэн утгатай.

Тэгвэл цаг гэж юу вэ?

Цаг хугацааг бид бүтээсэн бөгөөд бидний бодол, хүсэл болон тэдний илрэл (үйлдэл )2-н хоорондын орон зайг хэмждэг хэрэгсэл юм. Өөрөөр тодруулж хэлбэл цаг хугацаа бол бодол болон түүний үр жимсийг одоогын хоромын реалитид харуулах хоёрын хоорондох орон зай юм. Нэг утгаар бол бид " хэмжээсүүдийн" тухайд ярихад ,бидний төрөл авахын өмнөх ба дараах аль аль бидний сонгосон хувийн туршлагуудыг тусгаарлан салгаж байдаг "ажиглах орон зай" гэж ойлгоход болно. Одоо бид юуг гэрчилж байна вэ гэвэл өөрсдийн илрэл, үр дүнгүүдийг дээд хэмжээсийн түвшинд хурдасгаж байгаа шинэ хэлбэрт дэвшиж байгааг бид гэрчилж байна. Хачирхалтай нь бид өөрсдийн өнгөрсөн, одоо, ирээдүй болж, илүү универсал, мөнхийн ухамсарт шилжиж байгаагаас хамааран бидний бодол болон хүслийн хоорондох орон зай жижгэрэн агшиж байна.

Дежа вю - урьд нь харсан буюу давтагдан харагдах мэт үзэгдэл

Олон хүмүүс Дежа Вю үзэгдэлд гайхширдаг. Ийм ч учраас би сэдэвийн гарчигт оруулсан болно. Егөөдөлтэй нь, таны хайж байгаа тодорхой байдал таны өмнө цаг үргэлж байсан болж таардаг. Энэ сэдвийн эхэнд одоо хоромд амьдрах тухай дурьдсан. Одоо энэ хоромд амьдрахын давууг ойлгосон хүмүүс олон байгаа бөгөөд ихэнх нь ингэж амьдрах нь сэтгэлзүйн тогтвортой байдал, анагаалт, биеийн эрүүл мэндэд тустай, мөн эрчмийн урсгалыг нэмэгдүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон байна. Одоо бид өөрийн сүнслэг оюун санааны төлөө бүтээдэг үй олон ашиг тусыг авч чадахгүй байна. Түүнийг ойлгохын тулд бид “биднээс “агуу”-тай холбогдох” гэсэн тэр сүнслэг оюун санааг нь ойлгох хэрэгтэй юм. Бид амьдралдаа утга учир авчрахын тулд сүнслэг замаар амьдрахыг сонгодог, тэгээд холбогдохдоо,өөрсдөөсөө “агуу”-тай тохиолдож хамгийн үнэтэй хэрсүү ухаан, гүн гүнзгий мэргэн ухааныг олдог. Бид нэг он цагт юмуу нэг хэмжээсийн реалитид оршдоггүй.Бидний сүнсүүд олон тэрбум реалитигийн дүрд оршиж, бидний оюун бодол биднийг тэр аян замаар алхахаас өмнө тэр боломжит аян зам бүрийг судалсан байдаг.

Нэг ижил түвшинд, орон зай цаг хугацааны хамааралтайгаас бид “Дежа Вю”-тэй тохиолдохдоо өөрсдийгөө нэг газар, цагт байгаагаар олдог, энэ нь юу болдог вэ гэхээр бид ой санамжаа эргэн санаж байна гэсэн үг. Зарим тохиолдолд Дежа Вю нь чиний өөрийн “ Ирээдүй”, харамсалтай юмуу эргэн санамаар байгаа ямар нэг зүйл, тэднээс гарах үр дүнг, бидний өөрсдийн “Одоо” өөрчлөх юмуу санана гэсэн найдлагаар яг энэ хоромд эргэн санадагдахыг хэлдэг. 

Бид өөрсдийн мэдрэмжээ хэрхэн хурцалж чадах вэ?

Одоод амьдрахын гүнзгий ач холбогдол, ер бусын газар байхын учир нь Одоо” яг энэ хоромд өнгөрсөн, ирээдүй бүх хормуудын тухай бүгдийг нь мэдэж болдог, тэднийг өөрийн ухамсарт төлөвт нэгтгэх чадвар эзэмшиж болдог тул. Тэгэхээр одоогоор амьдрана гэдэг нь сүнслэг замаар амьдрах, амьдралын утга учрыг олох, биднээс “агуу”-тай холбогдох түлхүүр гэж хэлж болно. Үхэл бол хуурмаг үзэгдэл, амьдрал бол төсөөлөл, бид өөрсдийн төсөөллийг бүтээгчид юм.

Орчуулсан Д.Энхжаргал
http://www.consciousreminder.com/2016/11/02/time-space-illusion-understanding-deja-vu/