2019/08/14

Сөрөг эрчмүүд танд хэрхэн нөлөөлдөг вэ?

Image result for negative energy

Энэ дэлхийд байгаа бүх зүйл эрчмээр хийгдсэн. Зарим эрчмүүд мэдээлэл дамжуулах үед биед орж гарч байдаг. Бид 2 төрлийн эрчмийг эзэмшдэг сөрөг ба эерэг. Эерэг эрчим нь биднийг аз жаргалтай, эрч хүчтэй, амьдралтай, урам зоригтой, зорилготой бас эрүүл чийрэг байлгадаг. Харин сөрөг эрчим эсрэгээр нь ядарсан, аз жаргалгүй, уйтгар гунигтай, дарамттай, ууртай байлгах ба их хэмжээний сөрөг эрчим өвчнийг үүсгэдэг. Эдгээр эрчмийг бид олон арга замаар олж авдаг. Өөрийн эрчмээ бодох, ярих, болон үйлдэх замаар бүтээдэг бол гадаад эх сурвалжаас хүн, юмс, амьтан,ургамал, модонд хүрэх болон хоол хэлбэрээр боловсруулахдаа хүлээж авдаг.

Бид сөрөг эрчмийг бусдад байгаагаас авах хандлагатай байдаг. Заримдаа бид ч өөрсдөө, намайг тайван орхиод яваад өгөөч гэх үе байдаг. Гэтэл тэр сөрөг эрчим танд анзаарагдалгүйгээр нэвт шингэсэн байдаг гэдгийг мэдэх үү? Тийм учраас сөрөг байдал заримдаа реалити буюу бодит орчин мэт дүрээ хувилгасан байдаг юм. Үүнийг тэнцвэржүүлэхэд хялбар, ердөө л та түүнд итгэж, тэр зүүдэнд хариу үйлдэл хийлгүй “бодитоор хандах” хэрэгтэй юм.

Та магадгүй эерэг хүмүүс бодит биш, маш гэнэн, элсэнд толгойгоо дүрсэнээ үгүйсгээд байдаг гэж таамагладаг байж болох юм. Мөн хүндрэлтэй тулгарахдаа хуурамчаар инээмсэглэдэг бас хүнд зааж зааварласан гэж харагддаг байж болно. Гэвч тэд үнэхээр аз жаргалтай тэнэгүүд үү, эсвэл тэдний эерэг байдалд ямар нэг зүйл байна уу?

Үүнийг авч үз: Бодитой байгаа нь энэ гээд юмс буруугаар явахад нь та түүнийг үнэн гэж хүлээж авах шаардлагатай болдог уу? Ер нь бодитой байна гэдэг нь шуудхан сөрөг ч гэхээр бас биш юм. Та дэлхийг бодит гэх өнцгөөс харахдаа хэрэв таны бодитын тухай хувилбар сөрөг бол сөрөг байхаас өөр аргагүй юм. Хэрвээ таны бодит орчин сөрөг бол юу ч буруугаар эргэж болно, зөв болох байсан ч буруугаар явах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Та өөрөө ч мэдэлгүй таныг сөрөг хүн болгох итгэл үнэмшлийг ухамсаргүйгээр барьж байж болох юм. Тэгэхлээр энэ сөрөг, таныг өөрөө ч анзаараагүй байхад танд гүн нэвчсэн бол өөрийгөө сөрөг хүмүүс, сөрөг нөхцөл байдал, сөрөг мэдрэмжүүдийг татах сөрөг эрчмийн мананд гацсан эсэхээ хэрхэн яаж мэдэх билээ? Түүнийг сөрөг гэж үзэхгүй гэдэгтээ хэрхэн итгэлтэй байх билээ?

Энэ доор хэр их сөрөг эрчим танд байгаа эсэхийг хэмжиж болох багахан асуулт байна:

- Та дандаа гомдоллодог уу, заримдаа юу?
- Та дэлхийд юу зөв байна гэдгээс илүүтэй юу буруу байгааг нь зөвлөлддөг үү? Үүнд: муухан цаг агаар, айхтар зам бөглөрсөн, засаг захиргаанд байгаа тэнэгүүд, барьцгүй эдийн засаг, тэнэг хадмууд гэх мэтээр
- Та үргэлж хүн шүүмжилдэг үү, эсвэл цөөхөн тооны тодорхой улсуудыг уу?
- Та драм болон гай гамшигт их татагддаг уу? Жнь: Та ТВ -гээр гарах гай гамшигийн тухай шинэ мэдээнээс холдож чаддаг уу, мөн утга учиргүй оддын амьдралд оролцохоос татгалзаж чаддаг уу?
- Та дандаа буруутгадаг уу эсвэл зарим төрлийн нөхцөл байдлыг буруутгадаг уу?
- Та ихэнх үр дүнгээ хянаж чаддаггүй гэдэгтээ итгэдэг үү?
- Та өөрийгөө золиос мэт мэдэрдэг үү? Танд хүмүүс юм хийгээд байгаа гэж байнга ярьдаг уу?
- Та бүх зүйл зөв болоод ирэхэд баярлаж талархдаг уу?
- Та юмс танд тохиолдоод байгаа гэж мэдэрдэг үү? эсвэл юмс танаар дамжиж болж байна гэж мэдэрдэг үү?

Энэ сүүлийн хоёр асуулт бол маш чухал.

Image result for gratitude

Хэрэв та юмс зөвөөр эргэхээс бусад үед талархдаггүй бол та сөрөг. Хэрэв та юу ч байсан ( таагүй сургуулийн амьдралын хичээлүүд гэх мэтэд) талархалтай байдаг бол та өөрийн амьдралдаа илүү олон эерэг эрчмийг авчирна. Танд л юм тохиолдоод байгаа мэт өөрийгөө золиос мэт итгэдэг бол та сөрөг байхад хялбар. Учир нь та хүчний өмнө бууж өгөх нь илүү тохьтой санагддаг. Тэгэхлээр энэ 2 шийдлийг бодож үз: Хэрэв танд сайн сайхан зүйл тохиолддог бол хэнийг юуг буруутгах билээ? Та сайн зүйлийг мэрийж ажилласанаас та олсон гэх мэт хариуцлагаа мэддэг биздээ? Гэтэл өөрийн бүтэлгүйтэлд гадаад хүчин зүйл юмуу бусдыг буруутгах уу? Тэгэхлээр сайн юм тохиолдох нь таны хийсэн зүйлийн үр дүн мөн бол муу зүйл тохиолдох нь таны буруу биш гэж үү?

Үүнийг хэн ч сонсох дургүй. Та өөртөө тохиолдож байгаа амьдралаа өөрөө бүтээдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөд их зориг орно. Хэрвээ та дээрх асуултуудын аль нэгэнд тийм гэж хариулсан бол та сөрөг эрчмийг ямар нэг хэмжээгээр барьж байгаа гэсэн үг. Сөрөг эрчмээ цэвэрлэж өөрийн хэлбэлзлээ нэмэгдүүлэе гэвэл та эерэг хандлагуудыг сонгож, дахин сургуулилах хэрэгтэй. Үүнд авч үзэх нэг сонирхолтой санаа байна. Та анзаарсан бол эерэг хүмүүс амьдралаас юу дуртайгаа аваад байх шиг, амьдрал нь тэднийхээр яваагүй ч гэсэн амьдралдаа баяртай хангалуун байдгыг харсан уу? Эсрэгээрээ сөрөг хүмүүс өөрийнхөө азгүйд гомдоллож, гасалсаар бүр амьдралд нь сайн юмс байсаар байхад хүртэл?

Бясалгал бол биеэс сөрөг эрчмийг чөлөөлөхөд хэрэглэгддэг арга бөгөөд олон хүмүүст сайнаар нөлөөлдөг. Шинжлэх ухаан дарамт, ядаргаа биед өвчин үүсгэдэг гэж баталдаг,цусны даралт, зүрхний хэм унах, гэдэс ходоод хямрах гэх мэт бусад асуудлуудыг үүсгэдэг гэдэг. Дарамт бол амьдралд ажил болон гэр бүлийн дарамт шахалт гэх мэт нийгмийн талаас бүтээгддэг сөрөг эрчмийн хэлбэр юм. Гэвч, хэрэв та эдгээр сөрөг эрчмүүд таны амьдралд хэрхэн нөлөө үзүүлж байгааг ойлгоод, биеэ эрүүл байлгаж, эмчээс хол байя гэвэл энэ талаар ямар нэг зүйл хийхийг хүсэх байх. Тэгэхлээр одооноос эхлэн амьдралаа өөрийн гарт авч, сөрөг бодлын хэв шинжээ арилгацгаая.
Орчуулсан Д.Энхжаргал
http://www.enlightened-consciousness.com/how-negative-energy-affects-your-life-1/