2014/11/29

Та ИНДИГО мөн үү?


Third eye, Ajna Chakra

Юуны өмнө ИНДИГО гэдэг нь 6 дахь чакра буюу духны голд байрлах боргоцой булчирхай хавьд орших чакраны өнгө юм. Индиго гэдэг нь энэ чакра нь илүү идэвхжсэн хүний шинж чанарыг тодорхойлдог үг болно. Гэхдээ энэ нь аураны өнгө биш бөгөөд хүний аура нөхцөл байдлаасаа шалтгаалаад өнгө нь хувирдаг ба олон давхарга, хэв маягтай байдаг төдийгүй тусгай төхөөрөмжөөр бүрэн харж тодорхойлох боломжгүй зүйл байдаг талаар олон эх үүсвэрт дурдсан байдаг. 

Индигочууд ерөнхийдөө маш бүтээлч, өндөр оюун ухаантай, зорилготой хүмүүс байдаг бөгөөд дийлэнх нь gifted souls / people / children буюу төрөлхийн өндөр чадвартай. Сүнслэг ойлголтоор авч үзвэл индигочуудыг хөгшин сүнс гэх нь олонтаа. Хөгшин сүнснүүд асар их туршлагатай байдаг учраас inner knowing буюу аливаа зүйлсийг дотоодоосоо мэддэг, юу зөв бурууг маш сайн ялгадаг гэх зэрэг шинж чанартай. Индигочуудыг өөр гариг, ертөнцөөс Дэлхий дээр ирж тусалж буй хүмүүс гэж үзэх нь бас олонтаа. Маш олон их мастерууд индиго, кристал, солонгон сүнснүүд байх жишээтэй. (YouTube spiritual catalyst Teal Swan жишээ нь индиго.) 

Гэхдээ зарим хүмүүс сүнслэг мөн чанараа энэ амьдралдаа бүрэн нээж амжаагүй байдаг. Иймээс индого мөн боловч мөн чанараа нээгээгүйн улмаас үүнийгээ мэдэхгүй явах хандлагатай. Индигочууд өөрийгөө таньж мэдсэнээр зарим зүйл яагаад болохгүй байгааг, яагаад бусдаас өөр гэдгээ үргэлж мэдэрдэг болохыг, яагаад үргэлж амьдралын утга учрыг бодож, өөрчлөлт хийхийг хүсдэг гэх мэт олон асуудлуудаа шийдэх боломжтой болно. Ингээд Индигочуудад хамгийн түгээмэл тохиолддог, гол чухал шинж чанаруудыг хүргэе. 


1. Бусдаас өөр мэт санагдах 

Хамгийн түрүүнд индогочууд өөрсдийгөө БУСДААС ӨӨР гэдгээ мэддэг. 

Жишээ нь энгийн хүүхэд өөрийгөө бусдаас өөр гэж бодохдоо: "Би бусад хүүхдүүд шиг гоё утастай / хувцастай болмоор байна" эсвэл "Би бусдаас илүү. Яагаад гэвэл би хамгийн ухаантай нь". 

Индиго хүүхэд: "Бусад хүмүүс яагаад над шиг боддоггүй юм бол оо? Хүмүүс яагаад ийм тэнэг, зэрлэг юм бэ? Яагаад бусад хүмүүс намайг өөрийг нь хайралдаг шиг хайралдаггүй юм бэ? Яагаад хүмүүс амьдралаа шал дэмий зүйлд үрдэг юм бэ? Яагаад хүмүүс бие биенээсээ илүү гарах гэж зүтгэдэг юм бэ? Зүгээр л бие биенээ ойлгоод, асуудлыг шийдээд, илүү дээр амьдарч болдоггүй юм байх даа. Би л ганцаараа ингэж боддог гэж үү?" 

"Би өөр газраас ирсэн юм болов уу?"

Индигочууд өөрсдийгөө өөр гариг юм уу өөр ертөнцөөс ирсэн гэж үзэх буюу эсвэл эндэхийн хүмүүсээс өөр гэдгээ мэдэрдэг. Тэд байнга аялж, олон өөр оронд амьдрах сонирхолтой байдаг. Энэ нь өөрийн байр сууриа олох гэсэн далд болон ил ухамсрын хүсэлтэй холбоотой. Жинхэнэ гэр бүл, орон гэрээ олохын тулд амьдралаа олон дахин өөрчлөх жишээтэй. Хэрэв тохирох газраа олж чадахгүй бол гутралд орох нь олонтаа.

2. Уур хилэн

Индигочуудын мөн чанар сүнсний түвшинд оршиж байдаг. Бусад хүмүүстэй харьцуулахад тэдний сүнс маш хурдан хугацаанд сэрдэг тул энэ үйл явц нь их адармаатай байх талтай. 

Уг үйл явцад үүсэх нэг зүйл бол уур. Индигочууд ХҮЧИРХЭГ гэдгээ мэдэрдэг. Тэдний зарим нь урьд насандаа хаад, хатад шиг амьдарч байснаа санадаг тул өөрийгөө үнэлэх үнэлэмж нь өндөр байдаг. Тэдний амьдарч байсан өндөр хөгжилтэй ертөнцөд Oneness буюу бүгд нэгэн ижил түвшинд, бие биедээ хүндэтгэлтэй байх зарчим үйлчилдэг тул сүнс бүр хаан, хатан шиг байдаг байсан бол Дэлхий дээр энэ бүхэн шал өөр. Иймээс тэгш бус байдал, нийгмийн шударга бус үзэгдлүүд тэдний уурыг хүргэх нь олонтаа. Энэ бүхний улмаас гутралд орох буюу үргэлжилсэн таагүй сэтгэл хөдлөлд автах тохилдол бий. 

3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр

Индигочууд тодорхой хэмжээнд өөрийгөө хүчирхэг, үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг. Мөн бусдын олж хараагүй худал хуурмаг, зүй бус зүйлсийг нэвт хардаг. Тэд гутрал, гэмшил, өөрийгөө үзэн ядах гэх мэт мэдрэмжүүдийг мэдэрдэг ч хэн нэгэн өөрийг нь захирахыг оролдох буюу доромжлох үед үүнийг хүчтэй эсэргүүцдэг. Бусдын өмнө өвдөг гудайхгүй, хичнээн ч ялагдаж, дордсон ч сэтгэл санааны хувьд бууж өгдөггүй мөн чанартай байдаг. 

4. Захиргаадалт, дарангуйлал, эрх мэдэл, дээрээс доош тогтолцоог тэвчиж чаддаггүй

Индигочууд нийгмийн хуурмаг тогтолцоог нэвт харах чадвартай учраас "захиргаадалт" гэдэг ойлголт бол утгагүй зүйл гэдгийг сайн мэддэг. Тэд багш, эмч гэх мэт хүмүүсийн хэлсэн заасныг дагах дургүй. Тэд эдгээр хүмүүсийг үзэн яддагтаа бус харин өөрөөс нь илүү дээр эсвэл илүү дор хүмүүс байна гэдэг ойлголтыг хүлээн авч чаддаггүй. Ямар нэг эрх мэдэлтний дор захирагдан амьдрахад хүрвэл тэд эсэргүү хүмүүс болдог. Тэд зан чанараасаа хамаараад хүчтэй хувьсгал хийх буюу чимээгүй (passive aggressive) эсэргүүцэл хийж байдаг. 


5. Худал хуурмагийг нэвт шувт харж, мэдэрдэг

Индигочууд аливаа зүйлийг яг байгаагаар нь харж чаддаг. Зарим хүмүүс үүнийг 6 дахь чакра буюу билгийн мэлмийн хөгжилтэй холбож тайлбарладаг. Ерөнхийдөө тэдний сүнсний хөгжлийн түвшин өндөр байдаг учраас зөв совин, ёс зүйн үүднээс аливаа зүйлийн мөн чанарыг илрүүлж чаддаг болсон байдаг. 

Тэд одоогоор бидний амьдарч буй нийгмийн систем худал хуурмаг гэдгийг мэднэ. Ихэнх хүмүүсийн тэмүүлж буй зүйлсээс илүү чухал зүйл энэ амьдралд байдаг гэдгийг мэднэ. Амьдралын өргөн хүрээнд тэднийг удирдан чиглүүлдэг хүчирхэг мэдрэмжтй учраас хүсэл сонирхолтой нь зөрчилдөх үзэл бодол, системийг мэдэрч, ангилах чадвартай байдаг. 

Тэд ямар нэг шашин, догмаг даган мөрддөг орчинд өссөн бол үүнийг эсэргүүцэн өөрт тохирох зүйлсийг хайж олдог. 

Тэд хэдий чинээ сэрж ухамсарлана, төдий чинээ олон зүйлийг эргэцүүлдэг болдог. Маш олон зүйлд ЯАГААД гэдэг асуултыг асуудаг болно. 

6.  Тогтсон хэв маягийг эвдэх дуртай

Индигочууд хий гэснийг үг дуугүй хийх дургүй. Тэд заавал тайлбарлуулж, ойлгосны дараа аливаа дүрэм журмыг дагадаг. Иймээс аливаа тогтсон бүтэц, дүрэм, дэглэм, ёс заншил, тогтсон үйлдлийг тэд хүлээн зөвшөөрдөггүй. Нийгмийн дунд амьдрахдаа дүр эсгэж сураагүй л бол тэд ямагт нэг зөрүүд эсэргүү мэт харагдах нь олонтаа. Тэд бусад хүмүүсийг дургүйг хүргэх буюу санаа зовох шалтгаан нь болдог. 

Ийм ч учраас сургуульд сайн сурч чаддаггүй. Мэдээжийн хэрэг энгийн ажлуудыг уйтгартай, ядаргаатай гээд хийдэггүй. Хэрэв бусдын адил эгэл жирийн амьдрахад тулбал тэд гүн хямралд орох хандлагатай байдаг. 

Иймээс индигочууд хувьдаа бизнес эрхлэх, уламжлалт эмчилгээ хийх, блог бичих, урлаг, уран бүтээл туурвих, ТББ-д ажиллах гэх мэт зүйлсийг хийх нь түгээмэл. Тогтсон бүтцийг хүлээн зөвшөөрдөггүй тэд хувьсгал, өөрчлөлтийг хийж, системийг халж өөрчлөн, шинийг бүтээхийг хүсэх буюу, бүтээж чаддаг байна. 

7. Чин шударга байдаг 

Билгийн мэлмий нь хөгжсөн, өндөр энергитэй байдаг гэдэг утгаараа тэд өөрсдийн болон бусдын мөн чанарыг олж харж чаддаг. Иймээс илүү үнэнч шударга байж, өөрийн мөн чанарыг илэрхийлэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Шударга байна гэдэг тэдний хувьд хүсэл эрмэлзлэл төдийгүй хэрэгцээ шаардлага юм. Тэд өөрсдийгөө байгаагаар нь илэрхийлж чадахгүй тохиолдолд чимээгүй байх буюу зүгээр л маш их дургүйцэл төрдөг. 

Индигочууд сургуульд сурахдаа маш их асуудалд ордог. Учир нь сургуульд байхад ямар нэг байдлаар баг зүүж, дүр эсгэх хэрэгцээ шаардлага үүсдэг. Сургууль төгссөний дараа амьдрал нь дээрддэг. 

Нийгмийн хүрээнд баг зүүж, бусадтай харилцаж чадахгүйн улмаас (хүмүүс баг зүүчихээд бусдад таалагдахыг хичээдэг бол, индигочууд баг зүүх дургүй, баг зүүсэн хүмүүст ч бас дургүй байдаг) өөртэйгээ адил хүмүүс, индигочуудтай учирч, бүрэн дүүрэн илэрхийлж, хуваалцахыг хүсдэг. 

Indigo soul

8. Үнэн сэтгэлээсээ, гүн гүнзгий хайрлах чадвартай

There is no love like indigo love. Индигочууд хайр сэтгэлийг маш хүчтэй мэдэрч, илэрхийлж чаддаг. Unconditional буюу хариу нэхэээгүй, тооцоололгүй хайраар хайрладаг. Иймээс тэд өөрийн адил индиготой учраагүй тохиодолд өөрийнх нь зүрх сэтгэлийг мэдрэх мэдрэмжтэй, өөрийг нь ойлгодог хүмүүстэй учрах нь бий.

Индигочууд дотроо дулаан, найрсаг хүмүүс байдаг бөгөөд хайр сэтгэлээ үгээр болон үнсэх, тэврэх гэх мэт physical touch-р илэрхийлэхийг хүсдэг (like to cuddle). Гэвч харамсалтай нь тэд их ганцаардмал хүмүүс байх талтай тул энэ зан чанараа төдийлөн ил гаргаад байдаггүй. 

9. Сэтгэл гутралд өртөмтгий

Тэд хүч чадал, нөөц боломжоо илрүүлж ашиглаагүй мөн бусад индигочуудтай холбогдож чадахгүй байдаг учраас сэтгэл гутралд ордог. 

10. Хүсэл, зорилготой байдал

Индигочууд энэ дэлхий дээр өөрчлөлт хийхээр ирсэн хүмүүс. Сэтгэл зүрхнийхээ гүнд тэд үүнийгээ мэдэрдэг. Тэд маш хүчирхэг энергитэй, бүтээлч, ухаантай хүмүүс байдаг. Энэ бүхнийг илэрхийлэх шаардлагатай. Тэд дэлхий дээрх хязгаарлалт, бэрхшээлд баригдах буюу юу хийхээ мэдэхгүй болж төөрөх үед хүнд гутралд ордог. 

Индигочууд ертөнцийг байгаагаар нь харж чаддаг бөгөөд яаралтай өөрчлөх шаардлагатай байгааг мэддэг. Бидний эргэн тойронд болохгүй байгаа зүйлс маш олон байгаа. 

Индигочууд амьдралынхаа зорилгыг олох хүртлээ өөрийн бүтээлч энергиэ ашиглах хобби, сонирхол, ажил үйлсийг олох хэрэгтэй. Тэд маш хүчтэй энергитэй учраас үүнийг илэрхийлэх бүтээлч арга барил олоогүй тохиолдолд хэт их бодох, санаа зовох, муу зуршилд автах, донтох эсвэл сүнслэг ахуйг хэт сонирхож, бүхнээ зориулах гэх мэт сөрөг зүйлсэд автах нь бий. 


Өмнө нь өчнөөн дурдсаны дагуу индигочууд маш хүчирхэг энергитэй. Тэд ямар зүйлийг хийвэл улайрсан байдлаар өндөр түвшинд хийдэг. Тэднийг суут ухаантан (genius) гэж нэрлэх нь бий. Учир нь тэд сонирхсон зүйлдээ бүрэн дүүрэн төвлөрч чаддаг. Нөгөө талаас тэд сонирхлыг нь татаагүй зүйлсийг огт тоодоггүй. Жишээ нь зарим хичээлдээ маш сайн боловч зарим дээр нь муу дүн авах гэх мэт. 

Индигочууд голдуу олон талын ур чадвар, авьяастай байдаг. Тэд өөрсдийн ур чадварыг илэрхийлэх, бусдыг баяр хөөртэй болгох (хошин шог), эмчлэх, хүмүүсийг хооронд нь холбох (communication), сүнслэг болон хувь хүний хөгжлийн талын зүйлсийг их сонирхдог. 

Индигочууд аливаа зүйлд гүнзгийн төвлөрч чаддаг улмаас хайралбал хайралсан шиг, үзэн ядвал үзэн ёстой дээд зэрэг үзэн ядаж чаддаг байх жишээтэй. Иймээс сөрөг тал руугаа орвол гүн сэтгэл гутрал, донтолт, драма буюу аливаа гэнэтийн явдалд их өртөх зэргээр бүх зүйлсийг дээд цэгт нь тултал мэдэрнэ. 

Иймээс хэрэв та индиго бол хүч чадал, боломжоо зөв ашиглаж, бодол санаагаа сайтар цэгцэлж байхыг зөвлөмөөр байна. 



12. Мэдрэмж, зөн билэгтэй (intuition)

Билгийн мэлмий нь хөгжсөн учраас индигочууд зөн билэгтэй байх нь гайхмаар зүйл биш юм. Тэд юу хийхээ мэддэг, мэдрэмжтэй байдаг. Тэд мэдрэмжээ хааж, дарчихаагүй бол сүнс, өөр ертөнц, сүнслэг төрөлтнүүдийг харж, харьцаж чадах төдийгүй урьд насны амьдралаа санаж, ирээдүйг харж чаддаг байх жишээтэй. 

Бүх индигочууд ер бусын ур чадвартай байх албагүй ч тэдэнд ийм потенциал ямагт бадаг. Билгийн мэлмийн тусламжтайгаар аливааг нэвт харах буюу далдыг харах чадвар тэдэнд байсаар байдаг. 

13. Ганцаардмал 

Индигочууд өөртэйгээ адил индого хүмүүстэй учраагүй л бол ихэнх үед ганцаардмал байдаг. Тэд бусдаас тусгаарлагдмал байгаадаа төдийлөн эмзэглэдэггүй. Учир нь тэд хий хоосон, худал хуурмаг байдлаар бусадтай нийлж, цаг нөхцөөхийг хүсддэггүй. Тэд цөөн тооны хүмүүстэй харилцдаг бөгөөд индиго биш хүмүүстэй харьцахдаа олуулаа нийлэхээс илүүтэй one to one харилцааг чухалчилдаг. 

14. Мэдрэмтгий 

Энэ бол индигочуудын хамгийн чухал шинж чанарын нэг. Тэд маш мэдрэмтгий байдаг. Тэд бусдыг нэвт харж, гуниг зовлон, бухимдал, таагүйцлыг мэдэрдэг. Тэд олон хүнтэй, дуу чимээ ихтэй газар байх дургүй. Тэд дотоод мөн чанартайгаа ойр байдаг учраас баяр, гунигийг маш гүнзгий мэдэрдэг. 

Хэрэв та индиго бол дотоод мэдрэмжиндээ маш сайн итгэж байх хэрэгтэй. Жишээ нь та партинд ороод, энергийн түвшин маш хүнд санагдвал даруй орхиод явах хэрэгтэй. Бусад хүмүүс жишээ нь агааргүй, бүгчим, олон хүнтэй байгаа учраас ингэж байгаа юм гэх мэтийн тайлбар өгч болно. Гэвч та өөрийгөө хэнээс ч илүү сайн мэдэх учраас өөрийн мэдрэмж, тайлбартаа итгэж бай. Бусад бүх хүн өөр зүйл хэлсэн ч тэд индиго биш бол үүнийг мэдрэх боломжгүй. 

You are special child of God.
Индигочуудын бусад шинж чанаруудаас

Индигочуудыг илэрхийлэх жижигхэн шинж чанарууд байдаг. Жишээ нь тэд хүүхэд, амьтадтай их ойр. Бас тэд наснаасаа өөр харагддаг. 20-той мөртлөө гүнзгий харц, ухаалаг нүдтэй учраас 30-тай юм шиг харагдах буюу 30-тай мөртлөө хөгжилтэй, залуу хандлагатай учраас 20-той юм шиг санагдах нь бий. Ерөнхийдөө тэд оюун санааны хувьд буюу дотооддоо удаан хөгширдөг. 

Тэд цагаан (ногоон) хоолыг дэмжих буюу веган болох нь түгээмэл. Сүнс нь сэрсэн индигочууд ихэнх нь цагаан хоолтон байдаг. Хэдийгээр тэд цагаан хоолтон биш байсан ч маханд дургүй буюу төдийлөн иддэггүй байх хандлагатай. Мөн биед нь бохирдол үүссэн тохиолдолд маш хүчтэй сөрөг нөлөөлөл илэрдэг тул эрүүл хооллох нь тэдний хувьд их чухал байдаг. 

Индигочууд жирийн хүнтэй харьцуулахад илүү хурдтай бодож сэтгэдэг. Ер нь их хурдтай байдаг. Иймээс тэвчээр муутай, аливаа зүйлсийг хурдан хугацаанд дуусгахыг хүсдэг. Амьдрал хэтэрхий удаан мэт санагдана. Тэд ерөнхийдөө ухамсраар матерыг удирддаг, зөөлөн шинж төлөвтэй ертөнцөөс ирдэг учраас ийм зантай байх талтай.

Ерөнхийдөө индигочууд бусдыг бодвол хурдан хугацанд хүслээ бүтээж чаддаг. Аливаа зүйлсийг алсын зайнаас удирдах гэх мэт чадвартай байдаг. Энэ мөн чанараа бас мэдэрдэг учраас дэлхий дээр хурдан хугацаанд хүчтэй өөрчлөлт хийх боломжгүй байгаад бухимдах хандлагатай. 

Индигочууд маш хурц харцтай байдаг. Тэд ихэвчлэн хүмүүсийн нүд рүү эгц ширтэж харьцдаг. Аливаа зүйлсийг нуух хүсэлгүй, шулуун шударга зан чанартай нь холбож тайлбарлаж болох юм. 

Индигочууд голдуу маш хүнд хэцүү хүүхэд насыг туулсан байдаг. Учир нь тэд маш мэдрэмтгий бөгөөд дэлхийн нөхцөл байдалд дасах нь хэцүү байж болох юм. Эцэг эх нь индиго юм уу эсвэл өндөр ухамсартай тохиолдолд энэ нөхцөл байдал дээрддэг. Мөн тэд хөгжлийн бэрхшээл, хүнд өвчин, амьдралын хүнд нөхцөл байдалтай тулгарах нь түгээмэл. Үүний улмаас хүүхэд насандаа их уур уцаартай, зовлон бэрхшээлтэй байдаг. Энэ бүхний цаана ямар нэг сүнслэг зорилго нуугдаж байж болох юм.

Дараагийн хэсэгт: Индиго мөн эсэхээ яаж баттай мэдэх талаар оруулна.

Эх сурвалж: http://www.sophiagubb.com/, www.in5d.com