2012/11/28

Харь гаригуудаар аялсан нь


Бид манай нарны аймгийн бүх гаригуудаар аялсан. Гариг бүрээс би Гайагаас гарч буйтай яг ижил энерги гарч буйг сонссон юм. Мөн гариг бүр ауратай байлаа. Мөн гаригууд дээр сүнснүүд байхыг олж харсан. Миний найзын хэлснээр бүх гаригууд бол сүнснүүд амьдарч, сурч, хөгжих газар ажээ. Би гариг бүр дээр агуу гайхамшигтай хотууд байхыг харсан. Ертөнцийн бусад амьдрал бидний нүдэнд ил тод харагддаггүй бөгөөд учир нь тэдгээр сүнснүүд энергийн өндөр давтамжинд оршдог бөгөөд хүний биеийг олсон ихэнх сүнснүүд тэднийг харахуйц өндөр түвшний энергийн давтамжид хүрээгүй байдаг байна.
Намайг дагуулан явсан биет гариг бүрийг суралцахад зориулсан орчин бөгөөд хүмүүс физик бие махбодыг орхих зуур хаана амьдрахаа сонгож болдог аж. Түүний хэлснээр хүмүүс бид Гайа амьдрахад бэлэн болохын тулд бусад гариг дээр дадлага хийдэг гэнэ. Гайа бол сүнсний хамгийн дээд туршлага хуримтлуулах газар бөгөөд учир нь бидний сүнс энд бусад гариг дээр байхтай харьцуулшгүй хурдан хөгжин дэвшдэг ажээ. Бидний сурах ёстой зүйлсийг физик биед төрөлгүйгээр сурахад хүндрэлтэй байдаг аж.

Тэрээр хэрхэн Гайа дээр физик биед төрдөг болохыг надад тайлбарлаж өгсөн. Эцэг эхээ сонгосноор тодорхой түвшний өсөлтөд хүрсний дараа Гайа дээр буцан ирж сүнсний ажил хийхэд хангалттай болох зүйлсийг сурдаг аж. Энэ бүхнийг надад хэлснээр би сүнснүүдийг нэгтгэн Гайаг амар амгалан болгоход туслах ажээ.

Тэрээр мөн Бурханы талаар зарим зүйлсийг надад тайлбарлаж өгсөн ч би санахгүй байна. Ертөнц болон үүний хэмжээ, бүтцийн талаар зарим зүйлсийг хэлэх шиг болсон. Тэрээр Бурхан бол нүдэнд харагдахгүй ч хаа сайгүй оршиж байдаг ба Гайаг нөхөр нь эхнэрээ хайралдаг шиг гүн гүнзгий хайралдаг гэж хэлсэн юм.

Тэрээр мөн Есүсийн талаар хэлсэн бөгөөд тэр бол хүмүүст хоорондоо эв эетэй байж, эх дэлхийтэйгээ хамт хэрхэн амар амгалан амьдрахыг заахаар нааш нь илгээгдсэн их багш Бурхан байжээ. Түүний хэлснээр Есүс бол сүнсний хөгжлийг хариуцдаг, Бурханы итгэлийг олсон биет аж. Есүс сүнснүүд дундаас хамгийн өндөр энергийн давтамжтай. Бурхан түүнийг хүн төрөлхтний хамгийн шилдэг үлгэр жишээ болохын хувьд хамгийн ихээр чухалчлан үздэг аж. Тэгээд би Есүсийг харахаар явсан. Би түүний гэрлийг харсан бөгөөд түүний гэрэл урьд өмнө харж байсан гэрлүүдээс хамгийн цэвэр ариун нь байлаа. Үгээр хэлэх арга бөгөөд тайлбарлах боломжгүй хайр л мэдрэгдэж байсан.

Гайа дээр энх тайван, амар амгаланг тогтоохын тулд сүнснүүд бие биенээ хайрлах ёстой гэж надад хэлсэн. Мөн ертөнцийн амар амгаланг хадгалах тогтолцоо байдаг бөгөөд хүн бол үүний нэг хэсэг, бид ертөнцөд үйлчлэхийн тулд чөлөөт сонголттой байдаг гэж хэлэв. Тэрээр надад энэ бүхнийг тайлбарласны дараа би бүхий л нарны аймгийг сүүлийн удаа бүтнээр нь өнгө ялгаран байхыг харсан. Тэнгэрийн вангаас авахуулаад нар хүртэлх бүхий л гаригийг харлаа. Би өөр өөрийгөө тун таатай, чухал хүн болохыг мэдэрсэн. Надад яагаад ийм агуу бэлэг өгснийг би ойлгоогүй. Хэн ч намайг асууж шалгааж, шүүгээгүй бөгөөд харин ч ихэнх хүмүүсийн амьдралынхаа туршид гайхширдаг асуултуудад хариулт авах хувь тохиосон билээ.

Би энэ хайр татам биетэд энэ бүгдийг тайлбарлаж, үзүүлсэнд талархал илэрхийлсэн. Тэрээр намайг бэлэн бол үзүүлэх зүйл их байна гэлээ. Би түүнд бэлэн гэдгээ хэллээ. Намайг яагаад сонгосныг би ойлгоогүй ч, асууж зүрхэлсэнгүй. Тэр үед энэ тийм ч чухал биш санагдсан.

Бид Гайа луу буцсан. Гайагийн сүүдэрлэх хэсэгт байгаа газарт очлоо. Энэ бол үүлэн дундах гайхамшигт хот байсан юм. Тэрхүү хот гоёмсог цагаан байшингуудтай байв. Тэр бүх байшингуудад сүнснүүд амьдарч байсан бөгөөд тэд энергийн давтамжтай хэдий ч физик биегүй аж. Эдгээр биет байшинд орж, гарч, ажилдаа явж, зугаацан наадаж байлаа. Сүнснүүдийн явж очиж буй газрыг харахад ус л байх шиг санагдсан. Тэнд ямар ч унаа тэрэг байсангүй. Сүнснүүд ийш, тийшээ нисэн очиж байлаа.

Уг хотод хил хязгаар гэж үгүй мэт байлаа. Бүхий л төрлийн амьдрал энд буцалж байв. Байгаль, ургамал, мод, ус гэх мэт Дэлхий дээр байдаг бүх зүйл байх бөгөөд гол нь илүү цэвэр ариун аж. Эндхийн байгаль жинхэнэ төгс төгөлдөр байсан. Гайатай ав адилхан хэдий ч асуудал, сөрөг зүйлгүй аж. Дэлхийн хувьд диваажин гэж нэрлэгдэх газар мэт надад санагдсан.

Мөн сүнснүүд Гайагаас нааш ирж, эндээс Гайа луу явж байхыг би харсан. Эдгээр сүнснүүдийн хөгжлийг ялгаруулах энергиэр нь ажиглан хэлж болохуйц байв. Мөн амьтад хүнтэй адилхан ирж, явж байлаа. Олон сүнснүүд Гайагаас нааш хөтөчтэй хамт ирээд, хөтөчгүйгээр буцаж байсан. Надтай хамт байсан биет эдгээр сүнснүүдийн зарим нь Гайа дээр хүмүүстэй ажиллаж байсан сүнснүүд болохыг хэлсэн. Тэд энд ирж сэргэж, эрч хүч аваад Гайа луу сурч, хөгжихөөр буцаж байлаа. Тэдний мэдрэмжийг мэдэрч болохоор байсан. Зарим нь гунигтай, айж, бэртсэн байлаа.

Биет намайг нэг том байшин луу дагуулан оров. Дотор нь олон сүнснүүд ажиллаж байхыг харлаа. Тэд Дэлхий дээр хийдэгтэй төстэй ажлууд хийж байсан. Бид тэдний дундуур явахад тэд намайг ажигласан. Намайг дагуулж явсан биетээс болж намайг ажиглан харж байлаа.

Бид дээш гарахад намайг таньдаг сүнснүүдийг би олж харлаа. Тэд надтай мэндэлж, хэр байна даа гэж асуусан. Тэд надад зөвөлгөө өгсөн боловч би одоо санахгүй байна. Би тэнд ямар нэг зүйл хийх хэрэг гарах нь гэж бодтол надтай хамт байсан биет үүнийг мэдээд юуны өмнө хийх өөр нэг ажил байгааг сануулав.

Надад үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн. Гайа дээр амьдрах хугацаандаа хийсэн зүйлсийг эс тооцвол би ёстой диваажинд байлаа. Би ихэнх хүмүүсийн мөрөөдөх төдий байдаг тэр зүйлсийг хийж байсан. Тэнд байхдаа мэдэрсэн хайр бол Есүсийг хараад мэдэрсэн хайртай ижил байлаа. Би Гайа дээр ийм л газрыг хайсаар байжээ. Би мөч бүрийг мэдэрч байлаа. Бүхий л амьдралынхаа туршид хайсан зүйлээ олсон мэт санагдаж үнэхээр аз жаргалтай байсан. Би гэртээ ирснээ мэдэрсэн юм. Би энд байж, ямар ч хамаагүй ажил хийхэд бэлэн байлаа.

Биет намайг өөр нэгэн өвөрмөц байшинд аваачсан. Уг байшин бусдаас том бөгөөд, ногоовтор өнгөтэй, сүм шиг тохижуулагдсан байлаа. Дотор тал нь модоор хүрээлэгдэн тохижуулагдсан бөгөөд эдгээр модод нь энэхүү гайхамшигтай газар ургадаг “амьд” модод аж. Биет намайг том давхар хаалга руу аваачсан бөгөөд түр хүлээж байхыг хүсэв.

Хэсэг хугацааны дараа тэр гарч ирээд намайг өрөө лүү ор гэлээ. Өөрөө энд хүлээж байх бөгөөд санаа зоволтгүй гэж захив. Мөн өрөөн дотор байгаа биетүүдтэй үнэн сэтгэлээсээ харьцахыг анхааруулав. Тэд бол шүүгчид биш бөгөөд сүнсний түүхэнд тулгуурлан сүнсний хөгжлийг тодорхойлогчид гэдгийг хэлсэн. Өөрийгөө хэн болохыг санаж, айдасгүй байхыг мөн захилаа. Би түүнийг орхиж буйдаа бага зэрэг айсан боловч, ямар ч байсан хамгаалагдсан байгаа гэдгээ мэдэрч байсан юм.