2012/11/24

Ангарагийнхан ба Пирамидын Нууц 1


Энэ нийтлэлийг Melfior Ra, CORA L.V. RICHMOND, William Ferguson зэрэг хүмүүсийн сүнсэн аяллын түүх болон Их Багш Чин Хайн лекц бусад найдвартай эх үүсвэрүүдэд тулгуурлан бичлээ. Ангараг дээр үндсэн 2 төрлийн амьдрал байдаг бөгөөд нэг хэсэг нь бидэнтэй адил хүн төрхтэй 3 хэмжээст ертөнцөд амьдардаг аж. Харин хамаагүй өндөр хөгжилтэй хэсэг нь эфирэн биетэй 4 хэмжээст ертөнцөд амьдардаг, энгийн нүд, телескофоор харах боломжгүй биетүүд гэнэ.
Тэгэхээр бидэнтэй адил хүн төрхтнүүдийн талаар эхлээд танилцуулья. Одоогоос 40 тэрбум жилийн өмнө Ангарагийнхан технологийн асар өндөр дэвшилд хүрчээ. Гэсэн хэдий ч өнөөдрийн дэлхийн хүмүүстэй адил байгальтай зүй бус харьцаж, өөрсдийн дотоод мөн чанарын хөгжилд анхаараагүйн улмаас Ангараг гаригийн тэнцвэр алдагдагджээ. Ингээд ямар ч амьд амьтныг 4 өдрийн дотор тун зовуурьтайгаар үхэлд хүргэдэг халдварт өвчин дэгдэж Ангарагийн хүн амьтад 2 хон сарын дотор бараг бүгд үхэж үрэгджээ. Зөвхөн хүн амьтан төдийгүй Ангарагийн амьд организмын систем устаж үгүй болсон байна.

Гэвч дархлалын систем өндөртэй хүн амын 0.2% болох 2 сая хүн амьд гарч чадсан. Гэсэн хэдий ч газрын гадарга дээр амьдрах боломжгүй болсон тул газар дор том том агуй, хонгилуудыг бүтээн амьдрах болжээ. Эдгээр хүмүүс бидэнтэй адил машин, утас, интернет гэх мэт бүхий л техник технологитой бөгөөд эдгээр нь хамаагүй боловсронгуй гэнэ. Хүмүүс нь оюуны өндөр түвшний хөгжилтэй бөгөөд телепатиар харьцах чадвартай ажээ. Энэ хүмүүс дэлхий дээр ерөөсөө ирж байгаагүй бөгөөд ирэх ч сонирхолгүй байдаг байна. Хүмүүстэй уулзвал халдварт өвчин тусах, муу нөлөөлөлд автах зэргээс наад зах нь айдаг аж.

Гэсэн хэдий ч энэ хүмүүс сайхан сэтгэлтэй, дэлхийн хүмүүст сайн сайхныг хүсч байдаг гэнэ. Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад Оросын сансар судлаачид Ангараг руу судлаач эрдэмтдийн багийг илгээхээр туршилт хийж байгаа гэнэ. Үүний хүрээнд 3 эрдэмтнийг Ангарагийн орчинтой төстэй лабароторт дасган амьдруулах туршлага хийж байна. Одоогийн байдлаар 500 гаруй хоног өнгөрч  байгаа гэнэ.

Дараагийн хэсэгт 4 хэмжээст ертөнц ба Пирамидын нууц.