2012/11/25

4 Хэмжээст Ертөнц

Ангараг Гариг ба Пирамидын Нууц 2
Геометрийн хичээлээр үзэж байснаар 2 хэмжээст зүйл бол хавтгай, 3 хэмжээстэй болбол огторгуй буюу биет зүйлс болдог. Бидний амьдарч буй ертөнцийн бүх зүйл 3 хэмжээст болно. Харин 4 хэмжээст ертөнц байх боломжтой юу? Таны төсөөлөлд бууж байна уу? Одоо өгүүлэх гэж буй түүхэнд олон хүний ертөнцийг үзэх үзлийг өөрчлөхөд тусласан юм. Сүнсний аяллаар 4 хэмжээст ертөнцөд бүр тэр тусмаа Ангараг гариг дээр очоод ирсэн энэ хүмүүсийн хачирхалтай түүхийг та бүхэнд хүргэе. 
Melfior Ra хэмээх эмэгтэй Вангагийн шавь байсан ба олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд өөрийн нууцлаг чадварыг нээн хөгжүүлж чаджээ. Тэрээр өөрийн урд төрлүүдээ харж байсан төдийгүй Египетийн Пирамидын архитекторч байснаа олж мэджээ. 

Тэрээр Ангарагийн 4 хэмжээст ертөнц рүү аялаад өөрсдийнх нь хэлээр Вампим гэгддэг эфирэн биетнүүдтэй уулзсан ажээ. Вампимуудыг 1 метр орчим өндөртэй бөгөөд призм хэлбэрийн толгойтой, толгойныхоо хөндлөн хэсгийг тэр чигт нь эзэлсэн нүдтэй, толгойны орой дээр гурвалжин хэлбэрийн тархитай, жижиг амтай, гар, хөлийн хуруунуудын хооронд сарьсан холбоостой, улаан бор өнгийн биетэй үсгүй гэж дүрсэлжээ. Тэд хоорондоо телепатиар харьцдаг бөгөөд таны бодсон зүйл шууд тэдэнд мэдрэгдэнэ гэсэн үг ажээ. Ингэснээр ямар ч хэлний бэрхшээл гарахгүй төдийгүй үгээр ярьснаас илүүтэй сайн ойлголцодог гэнэ.


Melfior Ra Вампимуудын сургууль дээр очиход тэр нь том лекцийн танхим байсан бөгөөд 20-д оюутан сууж байх ба өмнө нь хүндэтгэл бишрэл төрүүлэм нэгэн зогсож байлаа. Тэр багш түүнд дөхөн ирэхэд  Melfior Ra нэрийг нь асуухад Вампимууд нэр ашигладаггүй бөгөөд бие биенийгээ хараад хэн болохыг нь шууд мэддэг гэжээ. Өөр надад хэлэх зүйл юу байна гэж асуухад - "Хамгийн түрүүнд Вампимууд үхдэгггүй. Үнэндээ үхэл гэж байдаггүй бөгөөд энд бид сүнсээ хөгжүүлж дараагийн түвшинд шилжин ороход бэлэн болмогц бие маань уусан алга болж сүнс өөр ертөнц рүү явдаг. Бид өөр хэмжээст ертөнц рүү явсан ч үлдсэн гэр бүлийнхэн зэрэг дотно нэгэнтэйгээ байнгын харилцаатай байдаг. Бид энд танай Дэлхийнхэнтэй адил материаллаг ертөнцөд яаж амьдрахыг заадаггүй, харин өөр хэмжээст ертөнц, цаг хугацаа болон тэдгээрт хэрхэн шилжин орохыг заадаг юм. Бид та бүхний өмнөөс харамсдаг. Дэлхийн хүмүүс та нар нөхцөл байдалдаа хэтэрхий дасаад үүнээс илүү зүйл байх боломжтойг ухаардаггүй. Та бүхэн үнэний замаас нэгэнт гажиж, гол чухал зүйлээ мартсан. Гэвч энэ бүгдийг ухаарах цаг ирнэ. Бид та нарт туслахад бэлэн байдаг. Та нар гагцхүү тусламж хүсэхэд л хангалттай" гэж хэлсэн байна. 

Мөн Египетийн Аугаа Гизагийн Пирамидын талаар ийнхүү өгүүлжээ. 

"Та нарын нэрлэдэгээр Кеопсын пирамид дахин цэнэглэгдэх болно. Орой хэсгийн тавцанг үүнд зориулан үлдээсэн юм. Пирамид дахин цэнэглэгдэснээр үндсэн зорилгоо биелүүлэх болно. Пиранийсийн ууланд аугаа нээлт хийгдэх болно (Франц Испани 2-н заагт байдаг үргэлжилсэн уул нурууг хэлж байна). Газрын дороос гайхамшигт кристалыг нээн илрүүлнэ. Бид үүнийг илрүүлэхэд та нарт тусална. Хэрхэн гэдгийг та бүхэн мэдэхгүй. Кристалыг гаргаж ирээд Пирамидын оройд байх тавцанд суурилуулснаар Пирамид оройгоосоо авахуулаад суурь хүртлээ цэнэглэндэнэ. Ингээд онцгой Астрал тохиол бүрт Пирамид идэвхжин хүчтэй туяа тэнгэр өөд цацарна. Кристал идэвхжин тэнгэрт ОГТОРГУЙ ЕРТӨНЦИЙН АУГАА МАСТЕРУУДЫН царай тодрон харагдана. Зөвхөн ариун явдалтай хүмүүс үүнийг олж харна. Тэгээд цаг бүр кристал цагийн зүүний дагуу эргэх бүрт ӨӨР ӨӨР АУГАА МАСТЕРУУДЫН царай тодорно."

Вампимын Нүдэнд Харагдахгүй Амьдрал Гариг бүр дээр хий биетүүд байдаг ажээ. Вампим дээр ч эдгээр биетүүд байх ба Астрал биетэй бөгөөд хий үзэгдэл шиг, уусмал харагдах аж.