2014/12/06

Индиго хүмүүсийн 26 шинж чанар


Индигочуудын талаар Та Индиго мөн үү? нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарласан бол энэ удаад маш хялбар, товч 26 шинж чанарыг түүн хүргэж байна. 
  1. Ухаантай гэхдээ хамгийн онц сурлагатан байх албагүй.
  2. Маш бүтээлч бөгөөд хийх бүтээх дуртай.
  3. ЯАГААД гэсэн асуултыг байнга тавьдаг. Ялангуяа ямар нэг ажил даалгавар авах үед цаад шалтгааныг нь мэдэхийг хүсдэг.
  4. Ажил, сургууль дээр хийдэг нэгэн хэвийн, давтагдсан зүйлсийг үзэн яддаг.
  5. Сургуульд байхдаа эсэргүү байсан уу? Даалгавар хийх, багшийн үгэнд орох дургүй. Эсвэл эсэргүүцдэг байсан хэдий ч аав, ээжийнхээ шаардлагаар дуугүй дагадаг байсан.
  6. Бага насандаа existential буюу амьдралын утга учрыг бодож, үүнээсээ болоод гутралд орж байсан. Гутралын хэлбэр нь гуниглахаас авахуулаад бүрэн цөхрөл хүртэл хэлбэлзэж болно. Индогочуудын хувьд сургуульд байхдаа буюу үүнээс ч бага насандаа амиа хорломоор санагддаг байх нь олонтаа. 
  7. Ганцаардмал, эсвэл өөрийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрдэг.
  8. Үйлчилгээний ажил хийхэд хүндрэлтэй байдаг. Индигочууд удирдлага болон кастын системд дургүй.
  9. Багаар ажиллах үед манлайлагч байх эсвэл бие даан үүрэг гүйцэтгэхийг чухалчилдаг. 
  10. Бусдыг маш гүнзгий ойлгодог хэдий ч тэнэглэлийг үзэж чаддаггүй.
  11. Маш эмзэг мэдрэмтгий. Өчүүхэн төдий зүйлд уйлах буюу баярлах. Эсвэл яг үүний эсрэгээр ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлэхгүй байх. Өөрийгөө бүрэн тусгаарлаж, баг зүүх. 
  12. Уур уцаартай, үүнийгээ барьж чаддагүй байх талтай.
  13. Үр ашиггүй, учир дутагдалтай системийн хэсэг байж чаддаггүй, эсэргүүцэх буюу үзэн яддаг. Улс төр, боловсрол, эрүүл мэнд, хууль гэх мэт. 
  14. Улс төрөөс зугатдаг, эсвэл маш их дургүйцдэг - тань санал хамаагүй гэж үзэх буюу юу ч болж байсан хэнд хамаатай юм гэж бодох.
  15. Амьдралын уламжлалт хэв маягийг эсэргүүцэх, бухимдах - тогтвортой ажил, гэрлэлт, хүүхэдтэй болох гэх мэт нийгийн дагаж мөрддөг уламжлалт хэв маяг. 
  16. Улс төр гэх мэт дээд түвшний удирдлагууд амьдралд нөлөөлж, хянаж байна гэсэн ойлголтыг үзэн яддаг. "Big Brother watching you." 
  17. Дэлхийг өөрчлөх, сайн сайхан зүйл хийх гүн гүнзгий тэмүүлэлтэй байх. Үүнийг хийхээр зориг шулуудсан эсвэл юу хийх учраа олохгүй байх. 
  18. Сүнслэг ертөнц, ойлголтыг маш эртнээс сонирхож эхэлсэн байх. Өсвөр насандаа буюу үүнээс ч өмнө. 
  19. Цөөн тооны индиго хүмүүсийг дагаж, сонсдог байх. 
  20. Хүчирхэг мэдрэмжтэй байх. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, ярианы дундуур янз бүрийн сэдэв хөндөх гэх мэт үсчингүй байх. 
  21. Урьдаас зөгнөх, сүнс, сүнлэг төрөлтнийг харах, биеэсээ гарах, астрал хийх, дуу чимээ сонсох гэх мэт ур чадвартай байх.
  22. Цахилгаан соронзон долгионыг мэдрэмтгий байх. Цахилгаанаар ажилладаг зүйлсэд ойртох буюу хүрэхэд ямар нэг зүйл болох. 
  23. Өөр хэмжээст ертөнц буюу паралель ертөнцүүд байдаг гэдгийг мэдэх, мэдрэх.
  24. Дотны харилцааны хувьд өөрийгөө илэрхийлэх дуртай, эсвэл огт оролцдоггүй, эсвэл төрөл бүрийн зүйлс туршиж үзэх хандлагатай байх. Жишээ нь хүйсээ солих, эсрэг хүйстнээ сонирхох буюу эсвэл бүр сахил сахих гэх мэт. 
  25. Амьдралын утга учрыг олохыг хичээж, үүний хүрээнд сүнслэг ертөнцийг сонирхож судлах.
  26. Тэнцвэрээ олж чадвал маш хүчирхэг, эрүүл чийрэг, аз жаргалтай хүмүүс болдог.
Хэрэв та Индиго мөн бол эдгээрийн дийлэнх нь илэрч байх ёстой. Бас эдгээрийг уншиж дууссаны дараа ямар мэдрэмж төрж буйг сайн ажиглаарай. Хэрэв та индиго мөн бол таны цээжинд баяр, догдлол, тайвшралын мэдрэмж төрөх ба индиго арай биш бол энэ бүхэн төдийлөн хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй.