2015/07/21

Нил ягаан (violet) ауратай хүмүүсийн шинж чанар


Нил ягаан (violet) ауратай хүмүүс энэ Дэлхий дээр амар амгаланг тогтоож, хүмүүсийг хооронд нь холбож, эдгээн эмчлэх хүчирхэг зорилготойгоор ирсэн байдаг. Тэдэнд энэ Дэлхийг аврах хамгаалах хариуцлага ноогдсон. Нил ягаанууд олон төрлийн далд мэдрэмж, ур чадвартай бөгөөд энэ бүх авьяасууд нь Дэлхий даяныг эдгээх, эмчлэх, тайвшруулах, энх тайвныг тогтооход чиглэгдсэн байдаг. Индигочууд хуучин парадигм, хэрэггүй системийг өөрчилж, эвдэх зорилготой ирсэн байхад нил ягаанууд Индигочуудын өөрчилж, эвдсэн зүйлсийг эдгээж, цэгцэлж, эвлэрүүлэх зорилготой. 

Нил ягаан ауратай хүмүүс ирээдүйг таамаглах чадвартай бөгөөд өөрийн хүрээлэн буй орчныг өөрчлөх замаар нийгмийн өөрчлөлтийг бий болгож улмаар Дэлхийг тэр чигээр нь өөрчлөх чадвартай. Нил ягаанууд маш үнэнч шударга, бусадтай сайтар холбогдож, харилцаж чаддаг. Тэд өөрсдийн итгэл үнэмшилд бат зогссоноор нийгмийг хялбархан өөрчилж эхэлдэг. Энэ ч утгаараа тэд маш гайхалтай удирдагчид болж чадна.


Нил ягаанууд ирээдүй рүү чиглэсэн, өндөр түвшний найдлага, төсөөлөлтэй байдаг. Тэд аливаа асуудлын том дүр зургийг харж чаддаг. Зорилгоо биелүүлэхийн тулд асуудлыг нэг бүрчлэн мэдэх шаардлагагүй. Тэд бүх зүйлсийн цаад учир шалтгаан, ерөнхий дүр зургийг чухалчилдаг. Энэ ч утгаараа өвөрмөц, бүтээлч санаа, алсын хараатай. Мөн онол дэвшүүлэх буюу онолыг мөрдөх дуртай. Бусад хүмүүст энэ нь утгагүй, хэрэгжүүлэх боломжгүй мэт санагдах нь бий.

Нил ягаанууд өөрийн санааг уран бүтээлч, шинэлэг байдлаар илэрхийлэх дуртай. Тэд дотоод хүсэл эрмэлзлэлээ биелүүлэх тусам илүү аж жаргалтай, итгэлтэй болдог. Тэд уян хатан зан чанартай бөгөөд байнга өөрчлөгдөж байхыг хүсдэг. Тэд сэтгэл татам зан чанартай бөгөөд маш гүн гүнзгий мэдрэмж, сэтгэл хөдлөлтэй. Нөгөө талаас амархан гомдомтгой, мэдрэмтгий. Иймээс бусдаас өөрийгөө хамгаалахын тулд хүйтэн хөндий, өөртөө итгэлтэй, хүчтэй мэт дүр төрхийг эсгэх нь бий. 

Нил ягаанууд хөгжимд хэнээс ч илүү дуртай. Тэд хөгжмийн хүч чадал, давтамжийг мэдэрдэг бөгөөд эрч хүчтэй аялгууг чухалчилдаг. Нил ягаанууд биеэ даасан, өөрийн гэсэн орон зайтай байхыг хүсдэг тул өргөн уудам, том гэртэй байх дуртай. Тэд оюун санааны хувьд ч нээлттэй байдаг тул жижиг хот, тосгон, орчинд байж тэвчихгүй болох нь бий.


Нил ягаануудын хувьд үүсэх хамгийн том асуудал бол өөрийн зөн билэг, алсын хараанд итгэх явдал юм. Тэд өөрсдийгөө их шүүмжилж, төгс төгөлдөрийг эрхэмлэдэгээсээ болж харуусал, гутралд орох нь түгээмэл. Иймээс ямар ч зүйлийг маш хурдан, илүү сайн, үр дүнтэй хийж чаддаг гэдгээ санаж явах нь чухал. Тэд том зүйлийн ард гарсан ч бусдын олж хараагүй жижиг алдаа олж хараад шаналах нь бий. 

Нил ягаанууд тэнцвэргүй болсон үедээ яагаад ямар нэг чухал зүйл хийх ёстой юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм бол гэж бодоход хүрдэг. Тэд яагаад бусад хүмүүстэй адил тайван байж чаддаггүй юм бол гэж гайхширдаг. Нөгөө талаас өөртөө итгэлгүй, хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй мэт санагдана. Тэд хүч чадлаа алдсан үедээ түрэмгий, өөрийгөө хэт шүтсэн, их зантай болж, өөрийгөө бусдаас дээгүүр гэж үзэж бусдыг дарлах хандлагатай болдог. Өөрийн зөн совин, шинэ санаанд итгэхгүй болж улмаар амьдрал нь эмх замбараагүй, эргэлзээ дүүрэн болно. Нил ягаануудад тулгардаг түгээмэл асуудал бол хэт олон зүйл нэг зэрэг хийхийг оролдох явдал юм. Амьдралаас тасарч, хий хоосон санаанд автах нь ч бий. 


Нил ягаанууд амьдралын зорилгоо олж, зөн совинтойгоо холбогдож чадаагүй тохиолдолд өөрийн сэтгэл татам чанаруудаа ашиглан материаллаг эд баялаг, зэрэг зиндаанд хүрдэг. Тэд сүнслэг ур чадвараа хүч чадал, амжилт, эд баялгаар солих гээд байх нь бий. Нил ягаануудын хувьд Сүнслэг байдал маш чухал. Учир нь тэд бүх зүйлээс Бурханыг олж харах чадвартай. Тэд Бурхан бүх зүйлд оршдог бөгөөд хүн төрөлхтөн Бурхантай хамт өөрийн заяа төөргийг удирдан залж явдгийг ойлгодог. Бид бүгд Сүнслэг биетүүд бөгөөд заяа төөргөө биелүүлнэ гэдэг нь сүнслэг амьдралаар амьдрах явдал юм. Үүнийг ойлгож мөрдөж чадсан хүнийг ертөнц дэлхий тэтгэж, хэрэгтэй бүх зүйлээр хангадаг билээ. 

НИЙГМИЙН АМЬДРАЛ 

Нил ягаанууд нийгмээс тусгаарлагдмал байх хандлагатай. Тэд найз нөхөдтэйгээ хий дэмий зүйл ярьж, хийхийн оронд чухал ажил, санаа, гүн гүнзгий асуудлын талаар хэлэлцэхийг чухалчилдаг. Энгийн яриа тэдэнд хэрэггүй санагддаг. Улмаар гэр бүл, найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарлах нь бий. Тэд үе үе ичээнээсээ гарж, хүмүүстэй холбогдож, амьдралын энгийн зүйлсээс таашаал авах хэрэгтэй. Нил ягаанууд өөрчлөлт хийх хүчирхэг хүсэлтэй байдаг. Тэд ирээдүйг илүү амар амгалан болгож, хүн төрөлхтөн хувь заяагаа өөрийн гарт авч, өөрчлөлт хийхэд уриалан, урам зориг өгөх чадвартай. 

ХАРИЛЦАА ХОЛБОО

Харилцаа холбоо, хамтын ажиллагаа чухал хэдий ч нил ягаанууд үүнийг хамгийн түрүүнд тавьдаггүй. Тэд өөрсдийг нь ойлгодог, нэг зүг чигт явж, урам зориг өгөх хүмүүстэй ойртож дотносдог. Тэд ойр дотны хүмүүсээ маш сайн мэдэрдэг бөгөөд бодол, мэдрэмжийг нь уншиж чаддаг. 

Тэд харилцаандаа өндөр шаардлага тавьж, хардах хандлагатай. Тэд өөрийн дотны хүнд бүхий л сэтгэл санаа, анхаарлаа хандуулдаг. Улмаар бусад нөхөрлөлөө золиослох нь ч бий. Иймээс өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж байх нь чухал. 


Нил ягаанууд Улаан ауратай хүмүүсийн хүч чадал, хүсэл эрмэлзэлд татагддаг. Энэ хоёр аураны өнгө гал бадраах чадалтай. Тэд Гүн Ногоон ауратай хүмүүсийг хүлээн зөвшөөрч, хүндэлж чадвал амжилттай, элбэг дэлбэг харилцааг бүрдүүлдэг. Нил Ягаан Шар Бор ауранууд нэг баг болж ажиллаж чаддаг. Цэнхэрүүд Нил Ягаануудад татагддаг бөгөөд энэ хоёр өнгө бие биенээ дэмжсэн, таатай харилцааг бүрдүүлнэ. 

Улбар шарууд биеэ даасан, эрх чөлөөнд дуртай байдал, Шарууд хөнгөлүүн, наргианч зан нь Нил Ягааны зан чанарт төдийлөн нийцдэггүй. Нил Ягаанууд харилцаа холбоондоо манлайлан, удирдах хүсэлтэй байдаг тул өөрийг нь дэмжиж, хүсэл тэмүүлэл дүүрэн харилцаа үүсгэх хүмүүстэй учрах нь чухал. 

КАРЬЕР, МӨНГӨ САНХҮҮ

Нил ягаанууд бүтээлч зантай бөгөөд өөрийн алсын хараа, шинэ санааг гаргаж илэрхийлэх хүсэлтэй байдаг. Иймээс өөрийн эрх чөлөө, тусгаар байдлыг хангах ажил мэргэжил сонгох нь түгээмэл. Тэд хийж буй бүх зүйлийн цаад ач холбогдол, мөн чанарыг чухалчилдаг. Тэд голдуу энтертайнмент, медиа, харилцаа холбооны салбарт татагдах нь бий. Нил ягаанууд өөрийн мессэжийг олон нийтэд хүргэж, өөрчлөлт хийхийг хүсдэг. Тэдэнд тохирох бусад сабларууд нь философи, шашин, экологи, хөгжим, уран зохиол, хүмүүнлэг, шинэ технологи, төсөл, хөгжүүлэлт зэрэг юм. 


Нил ягаануудын түгээмэл сонгодог ажил  мэргэжилүүд нь жүжигчин, хөгжимчин, уран бүтээлч, зохиолч, илтгэгч, дизайнер, продюсер, удирдаач, гэрэл зурагчин, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, сүнслэг багш, улс төрч, бизнес эрхлэгч, зохион бүтээгч.

Нил ягаануудад мөнгө төдийлөн шаардлагагүй. Тэд мөнгөний тусламжтайгаар мөрөөдлөө биелүүлж, Дэлхий ертөнцөд өөрчлөлт авчрахыг чухалчилдаг. Нил ягаанууд мөнгөнд болгоомжтой ханддаг бөгөөд энэ нь заримдаа амиа хичээсэн, харамч мэт сэтгэгдэл төрүүлэх нь бий. 

ЭРҮҮЛ МЭНД

Нил ягаанууд өөрийн энергийг төвлөрүүлэн ашиглаж, өөрийн дотоод зөн мэдрэмжинд итгэж, бодит байдалтай холбогдож чадвал юуг ч хийж чадна. Тэд нэг дор тодорхой тооны асуудлуудад анхаарлаа хандуулж, өдөр тутмын амьдралаа тодорхой төлөвлөгөөний дагуу, эмх замбараатай байлгаж чадвал жинхэнэ хүсэл зорилгоо таньж мэдэхэд тустай. 

Тэд ямар нэг чухал зүйл хийх ёстой мэт мэдрэмжээ сонсож, учир утгыг нь олж, амьдралдаа хэрэгжүүлэхгүй бол төдийлөн аз жаргалтай байдаггүй. Тэд өөрийгөө үнэлдэггүй зан чанар, гэмшил зэрэгтэйгээ ажиллах хэрэгтэй. Өөрийгөө ертөнцтэй холбогдсон гэдгээ мэдэрч, ирээдүйдээ итгэлтэй амьдрах нь чухал.


Нил ягаанууд дотооддоо төвлөрч, бясалгах хэрэгтэй. Тантра, йогын дасгал, гүн бясалгал, эрч хүчтэй дуу зэрэг нь Нил Ягаануудыг төвлөрч, бясалгахад тустай байдаг. Мөн нил ягаан өнгөтэй хувцас өмсөж, орчноо тохижуулснаар энергиэ хүчирхэгжүүлэх боломжтой. 

Нил ягаан ауратай хүмүүс дараах шинж чанаруудтай: 

1) Та өөрийн зорилгоо сэрж ухаартлаа дотогшоогоо чиглэсэн байдалтай байх нь бий. Тэгээд зорилгоо ухаарсны дараа олны хүндэтгэлийг хүлээсэн хүн болно. 

2) Та хүмүүстэй найзлахдаа болгоомжтой ханддаг бөгөөд найз нөхөд болсны дараа нөхөрлөлөө урт удаан хугацаанд хадгалдаг. Эхэлсэн зүйлсээ ямагт дуусгадаг. 

3) Та орон гэрээ тайван, цэвэрхэн, амар амгалан, таатай байлгахыг чухалчилдаг. Учир нь та маргаан зөрчилдөөнд энергиэ хурдан алддаг. Иймээс гэр орондоо амарч, сэргэх нь чухал байдаг. 

4) Та төрөлхийн эмчлэх эдгээр авьяастай. Дуу хоолой, гар, энерги зэргийн аль нэгнээр нь эмчилдэг.

5) Та өөрийн оюун санаа, бие махбодь, сүнсээ холбохыг зорьдог. 

6) Та өөрийн сурлага хөдөлмөр, ажил мэргэжлээ өөрийн сэтгэл санаа, сүнслэг итгэл үнэмшилтэйгээ холбож чадсанаар амжилтанд хүрдэг. 

Эх сурвалжууд: 
1. aurareader.com - Pamela Aaralyn 
2. http://allaurasandchakras.com/aura-violet.htm

Холбоотой нийтлэлүүд:
1. Аура гэж юу вэ?
2. Кристал аура
3. Хүний биеийн энергийн хүрдүүд